Гурван настай охиноо дагуулан архиджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Гурван настай охиноо дагуулан архиджээ

Гурван настай охиноо дагуулан архиджээ

Гурван настай хүүхдээ дагуулан архидан согтуурсан аав ээж хоёрыг саатуулжээ. Тодруулбал, аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ресторанд гурван настай охиноо дагуулсан гэр бүлийн хоёр биеэ авч явах чадваргүй байна гэсэн дуудлага цагдаагийн албанд иржээ.

Дуудлагын дагуу алба хаагчид тус ресторанд ирэхэд гурван настай охин ширээ дэрлэн унтаж, аав ээж хоёр нь бүрэн хяналтгүй болсон байжээ. Иймд цагдаагийн ажилтнууд охины эцгийг эрүүлжүүлэх байр руу аваачиж, ээжийг нь охины хамт гэрт нь хүргэж өгчээ.

Охин ресторанд 20.00 цагаас хойш ширээний ард суун, аав ээжийгээ хүлээсэн байна. Хүүхэддээ хайхрамжгүй хандсан аав, ээж хоёрыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 450 мянган төгрөгөөр торгох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж