Амжилтын буухиа үргэлжилсээр…

Хуучирсан мэдээ: 2015.08.30-нд нийтлэгдсэн

Амжилтын буухиа үргэлжилсээр…

Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ баг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод энэ сарын 21-26-нд болсон 18 хүртэлх насныхны олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ. Гурван улсын зургаан баг тойргийн журмаар өрсөлдөхөд Монгол Улсын Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн шигшээ баг 12 оноотойгоор алт, БНХАУ-ын Хөлөнбуйр хотын "Эргүн хун" клүб 10 оноотойгоор мөнгө, ОХУ-ын Улаан-Үд хотын "Байкаль" клүб найман оноотойгоор хүрэл медаль хүртэж, тэмцээнийг зохион байгуулагч хотын спортын дунд сургуулийн баг долоон оноотойгоор дөрөв, манай улсын Дорнод аймгийн шигшээ баг зургаан оноотойгоор тав, Хэнтий аймгийн шигшээ баг оноогүйгээр зургадугаар байрт оров. Хөлбөмбөгийн спортын мастер Д.Батболдын удирдсан Сүхбаатар дүүргийн шигшээ баг аваргын цомоос гадна тэмцээний шударга тоглолттой багийн шагнал хүртэж, 13 гоол хийсэн довтлогч Э.Өлзийтөмөр шилдэг довтлогчоор шалгарсан юм.

Эх сурвалж: www.the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж