Хималайн бүсийн 2 дугаар форумд үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Хималайн бүсийн 2 дугаар форумд үг хэлэв

Хималайн бүсийн 2 дугаар форумд үг хэлэв

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Төвөдийн Өөртөө засах орны Линжа хотод “Бүс ба Зам”-ын олон улсын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Хималайн бүсийн хоёрдугаар форум”-д оролцож байна.

Энэ удаагийн арга хэмжээнд БНХАУ, Пакистан, Балба, Мьянмар, Монгол зэрэг улс оролцож байгаа бөгөөд 10 дугаар сарын 14-ний өдөр дээрх улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын уулзалт болов. Уулзалтыг нээж ТӨЗО-ны Дэд тэргүүлэгч Жан Жие хэлэхдээ “Ази, Европын олон улс орныг хамран хэрэгжиж буй “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд хөрш орнуудын хамтын ажиллагаа онцгой чухал болохыг тэмдэглээд, БНХАУ нь хөрш орнуудтайгаа чин сэтгэлээсээ, ойр дотно, хамтдаа хөгжсөн, харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор 2018 онд “Хималайн бүсийн форум” хэмээх бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгож, улмаар хоёр дахь удаагийн арга хэмжээг ийнхүү зохион байгуулж байгааг дурдав”.

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон “Бүс ба Зам”-ын олон улсын хамтын ажиллагааны “Хималайн бүсийн хоёрдугаар форум”-ын нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Чэнь Шяодун хэлсэн үгэндээ дараах гурван саналыг дэвшүүлэв. Тухайлбал, БНХАУ-ын Дарга Ши Жинпиний дэвшүүлсэн хөрш орнуудтайгаа харилцах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд “Хималайн бүсийн форум” нь бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны талбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулах, үүнд зөвхөн Хималайн бүсийн орнууд төдийгүй “Бүс ба Зам”-ын дагуух улс орнуудыг татан оролцуулах, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, шашин соёл, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй үйл ажиллагааг өрнүүлэхийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлсэн үгэндээ “БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны санаачилгыг Монгол Улс шинэ цаг үеийн хамтын ажиллагааны шинэ хэлбэр хэмээн үзэж, талархан хүлээн авч дэмжиж ирснийг онцлон тэмдэглээд энэхүү олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож, бүс нутаг, дэлхий дахины хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байдаг. Энэ санаачилга, үйл ажиллагаа нь “Бүс ба Зам”-ын дагуу оршдог улс орнуудын хөгжил, дэвшилд чухал ач холбогдолтой бөгөөд харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны орон зайг бий болгох төдийгүй дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж