Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр багийн тэмцээнээр үргэлжилж байна. Манай эмэгтэй баг D хэсэгт багтаж, Казахстаны багийг 5:0 онооны харьцаагаар хожиж, шөвгийн наймд үлдлээ. Манай бүсгүйчүүд БНСУ, Тунисын багуудын хожсонтой нь хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө барилдах юм.
"А" хэсгээс Франц, ОХУ, "В" хэсгээс Герман, Польш, "С" хэсгээс Япон, БНХАУ шөвгийн наймд үлдээд байна. БНСУ, Тунисын барилдаан энэ цагт болж буй.
Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:
-52кг – М.Бундмаа
-57кг – Д.Сумъяа
-63кг – Ц.Мөнхзаяа
-70кг – Ц.Цэрэннадмид
+70кг – Б.Мөнхтуяа
Манай эрэгтэй баг "D" хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Кубын багтай хийх юм.
Ч.БОЛОР