Зэс баяжуулах үйлдвэрийн ажилтан бутлуурын машинд унаж, нас баржээ | News.MN

Зэс баяжуулах үйлдвэрийн ажилтан бутлуурын машинд унаж, нас баржээ

Зэс баяжуулах үйлдвэрийн ажилтан бутлуурын машинд унаж, нас баржээ

Зэс баяжуулах үйлдвэрийн ажилтан бутлуурын машинд унаж, нас баржээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зэс баяжуулах үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарчээ. Ослын улмаас 39 настай залуу нас барсан байна. Тодруулбал, өчигдөр /2019.10.15/ 14.09 цагийн үед гурван метрийн гүн бутлуурын машинд ажилтан Б унаж, нас барсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж, аймгийн Прокурорын газарт хүлээлгэн өгсөн байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг  жонш баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байсан ажилтан, 26 настай эрэгтэй шороонд дарагдаж, амиа алдсан хэрэг гарсан юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-10-16 103.87.255.66

Говьсүмбэрт ийм үйлдвэр байдаг юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж