Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар дэлхийн томоохон хотуудаас сүүл мушгидаг. Дэлхийн жишгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-20 ам метр байдаг бол Монголд 3.2 буюу нэг иргэнд үүнээс зургаа дахин бага талбай ногдож буй юм. Тиймээс нийслэлийн удирдлага Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар төвийн дүүрэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажилд онцгойлон анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр АТГ-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргалаа.
Баянгол дүүргийн IV хорооны нутаг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хойно байрлах тус газрыг 2012 онд АТГ-т орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Улмаар 2018 онд нийслэлийн Засаг дарга асан С.Батболд газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан байдаг.
Баянгол дүүргийн тухайд нийтийн эзэмшлийн талбай багатай, олон нийтэд зориулсан бичил цэцэрлэг цөөнтэй. Тиймээс хотын захирагч С.Амарсайхан тухайн газрыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эзэмшилд өгч буй юм. Тус байгууллага дээрх газарт ямар нэгэн обьект барихгүй бөгөөд, ногоон байгууламж хэлбэрээр тохижуулж, цэцэрлэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.
Хотын дарга С.Амарсайхан тухайн газарт ажиллах үеэрээ “Нийтийн эзэмшлийн талбайгаас танаж, хууль зөрчиж олгосон газруудын эрхийг шат дараатай цуцална. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудад онцгой хяналт тавьж, судалгаа гаргаж байна. Тиймээс тун удахгүй арга хэмжээ авч эхэлнэ. Цаашид хот төлөвлөлтийг сайжруулж, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэхийн тулд энэ мэт хууль зөрчиж олгосон газрын эрхийг цуцалж, зориулалтын дагуу ашиглахаар нөхцөл бүрдүүлнэ” гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зочин 2019-10-16 103.212.119.97
Mundag sh de
Зочин 2019-10-16 122.201.24.191
ЗӨВ ШДЭЭ!!! АТГ газраар юу хийх вэ дээ??
зочин 2019-10-16 64.119.27.142
Админаа сэтгэгдэл хэсэгтээ л алга болдог болчиж
зочин 2019-10-16 64.119.27.142
Дэмжиж байна. 1990 онд ийм шийдвэр гаргасан бол хот өнөөдөр ингэж тартагтаа тулахгүй байсийн
Зочин 2019-10-16 103.229.121.150
amgalan gej neg ezengui gazar bna shuu tsagdaagin surguuli orchim avtobusni buudal
Зочин 2019-10-16 103.14.36.249
маш зөв шийдвэр болжээ
Ulaanbaatariin irgen 2019-10-16 59.153.113.175
Anagaah uhaanii ih surguuliig zuun tiish nuuheer ter barilgiig nuraaj negdugeerv emnelegt uilchluulegchdiinnmashiin zogsool niitiin amrah nogoom baiguulsamj buhii gazar bolgon tohijuulbal gui mun buyan bolmoor bn daa
erka 2019-10-16 103.111.68.3
Болж байна. Нийслэлд ногоог байгууламжийн тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа шүү