“Гүний худаг яагаад гэнэт бохирдсоныг мэдэхгүй” | News.MN

“Гүний худаг яагаад гэнэт бохирдсоныг мэдэхгүй”

“Гүний худаг яагаад гэнэт бохирдсоныг мэдэхгүй”

“Sunshine village” хотхоны оршин суугчид “Уснаас эвгүй үнэр үнэртлээ, гэдэсний халдварт өвчин гарч, ХӨСҮТ-д эмчлүүлж байна” хэмээн шуугиан тариад буй. Энэ асуудлыг бид сурвалжиллаа.

УУХ НЬ БҮҮ ХЭЛ, УСАНД ОРЖ, НҮҮР, ГАРАА УГААЖ Ч БОЛОХГҮЙ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах “Sunshine village” хотхонд 17.00 цагийн үед очсон юм. Дөрвөн блокоос бүрдэх тус байрны дунд байрлах талбайд хүүхдүүд тоглож байсан бол хоёр гартаа таван литр цэвэр ус барьсан хүн орц руугаа орж байгаатай таарав. Түүнээс усанд нь ямар асуудал байгааг тодруулахад “Баасан гаригаас эхлээд манай байрны ус эвгүй үнэртэй болсон. Уух нь бүү хэл, усанд орж, нүүр, гараа ч угаахын эцэс алга. Манайх бага насны хүүхэдгүй  ч хүүхэдтэй айлуудад гэдэс нь өвдсөн, суулгасан, ХӨСҮТ рүү явсан тохиолдол олон гарсан. Өчигдөр ус сувгаас усны машин ирж оршин суугчдад ус түгээсэн. Тэндээс авсан усаа дууссан болохоор дэлгүүрээс цэвэр ус аваад явж байна. Гэхдээ энэ асуудлыг орон сууц ашиглалтын алба удахгүй зохицуулна гэсэн” гэж байлаа.

ӨЧИГДРӨӨС УСНЫ МАШИН ИРЖ, УС ӨГЧ БАЙГАА

Оршин суугчтай ярилцан зогсох зуур усны машин ирлээ. Ус ирэхийг хүлээн зогссон бололтой цэвэр усны сав, шар сав барьсан иргэд усаа авахаар яаравчлан алхална.

Ус авахаар яаравчлан алхаж буй оршин суугчаас үүссэн асуудлыг тодруулахад “Усны машин өчигдөр, өнөөдөр ирлээ. Амралтын өдрүүдэд манай байрны ус их муухай үнэртэй байсан бол одоо арай гаагүй болж байна. Энэ байрны СӨХ, орон сууц ашиглалтын алба идэвхтэй ажиллаад, удахгүй хэвийн байдалд нь оруулна гэсэн. Тэр өдрийг нь хүлээгээд л байж байна” гэсэн юм.

ШИНЖИЛГЭЭ ӨГСНИЙ МАРГААШ ГҮНИЙ ХУДАГ БОХИРДСОН

Ингээд “Sunshine village” хотхоны “Голд компас” орон сууц ашиглалтын алба руу орж, менежер З.Ариунаас дараах зүйлийг тодруулсан юм.

-“Sunshine village” хотхон хэдэн онд ашиглалтад орсон бэ. Хотхоны уснаас яагаад гэнэт эвгүй үнэр гарах болсон юм бол?

-“Sunshine village” хотхоны блокууд 2015 оноос эхлэн ашиглалтад орсон. Ингэхдээ хотхоныг барьсан компани нь усны сувгийг төвийн шугамд холболгүй, гүний худгаар орон сууцны усыг хангадаг байхаар зохицуулсан байсан. Гүний худагт асуудал гарснаас ийм асуудал үүссэн. Тэр даруйд арга хэмжээ авсан ч амралтын өдөр таарсан тул зарим албаны хүнийг хүлээх шаардлага гарсан. Одоо бид төвийн шугамтай холбох ажил зохион байгуулж байна.

-Гүний худагт яг ямар асуудал үүсэн бэ?

-Гүнийн худгаас улиралд нэг удаа дээж авч шинжилгээнд өгдөг юм. Энэ хүрээнд баасан гаригт дээж өгөхөд хариу нь хэвийн гэж гарсан. Гэтэл бямба гаригаас ийм асуудал үүссэн. Урьд нь шинжилгээ өгдөг журмын дагуу бүх зүйлийг хийсэн байтал маргааш нь яагаад ийм асуудал үүссэнийг ойлгохгүй байна. Мэргэжлийн хүмүүсийн таамаглаж буйгаар хөрсний бохирдлоос шалтгаалан худаг бохирдсон байж болзошгүй. Ямартай ч энэ худгийг дахиж ашиглахгүй.

-Зохион байгуулалт нь өөр болохоор тийм ч амар төвийн шугамд холбочихгүй байх. Хотхоны оршин суугчид яг хэзээ “цэвэр” устай болох вэ?

-Төвийн шугамд холбох ажил яг одоо явагдаж байна. Энэ ажил маргааш дуусч, айлууд цэвэр ус хэрэглэх боломжтой болох байх.

-Оршин суугчдаас ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэж байна. Иргэдийн эрүүл мэндийг хохироосон энэ тохиолдолд танайх ямар хариуцлага хүлээх вэ?

-Оршин суугчид өнөө өглөө бидэнд мэдээлэхдээ ХӨСҮТ-д долоон хүн очсон гэж хэлсэн. ХӨСҮТ-ийн эмч нараас нөхцөл байдлыг лавлахад хэвтэн эмчлүүлж байгаа хүн одоогоор алга гэж байсан гэлээ. Бид 340 оршин суугчийнхаа эрүүл мэнд, ая тухтай байдлын төлөө өөрсдийн чадах бүх зүйлсээ хийж байна. Өчигдөр Ус сувгийн удирдах газраас усаар хангахыг хүссэн. Өнөөдөр дахин дуудсан.

Нийслэлийн хэмжээнд 8000 орчим гүний худаг байдаг байна. Эдгээр гүний худгийн 1125 нь зөвхөн Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй аж. Тэр дундаа Зайсан толгой орчмын хотхонууд төвлөрсөн бус усны эх үүсвэртэй байдаг тул оршин суугчид нь гүний худгийн баталгаагүй, хатуулаг, нитритийн бохирдол ихтэй ундны усыг өдөр тутамдаа хэрэглэхээс татгалзаж эхлээд байгаа юм.

Мөн энэ оны эхэнд KFC-гийн Зайсан дахь салбарт 287 хүн хордсон тохиолдол гарсан. Хордлогын дараа нийслэлийн Мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүд KFC түргэн хоолны газрын усаа авдаг гүний худгаас дээж авч шинжлэхэд нянгийн бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр, химийн үзүүлэлтээр нитритийн бохирдолтой гарсан юм.

Хэдийгээр гүний худгуудаас улирал бүр дээж авч шинжилдэг гэж байгаа ч хөрсний бохирдол ийм их байгаа хотод гүний худаг байгаа цагт хордлого гарахгүй гэх баталгаа алга. Тиймээс төвлөрсөн шугамд холбогдоогүй орон сууц, хотхонд амьдарч буй иргэд нэгдэн СӨХ, орон сууц ашиглалтын албадаа төвлөрсөн шугамд холбох шаардлага хүргүүлэх хэрэгтэй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-10-16 103.57.94.110

Zaisangiin bairnuudiig tsever usnii ahugamd holboochee. Humuus orshin siugaad uchnuun jil bolj bgaa bizdee

Avatar

зочин 2019-10-16 66.181.177.66

Юуны чинь ХӨСҮТ эд эмчлүүлж байгаа хүн алга гэж 17н хүн хэвтээд өчнөөн хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна бүр нэг хүүхэд сэхээнд байна. Хариуцлага хүлээж байгаа ганц ч хүн алга.

Avatar

zochin 2019-10-16 202.179.25.174

bid dandaa tatvar toldog , tegeed yagaad dandaa chochirch baich estoi um. Yagaad buch schatandaa ajliin chariuuchlaga gej baidgui um ????,
unetei oron suuchand amidardag, tegeed bochir us uuj chordono,ovdono, zarim oron suuchnii chalaalt ich muu daarna,deer n utaand chordono ene Mongol uls chin yaachichsan baragdaj duusdaggui zovlon be ?? ,ene tor zasag bie biendee barichaalagdsan buduun luivarchid ,ta nar dald orj uz

Avatar

asss 2019-10-16 66.181.167.191

because of ger horoolol ……………

Avatar

Зочин 2019-10-16 203.169.49.103

АНУ–д усны департмент нь Батлан хамгаалах яамныхаа хяналтанд ажиллдаг…. Харин манайд ….?

Avatar

Зочин 2019-10-16 66.181.167.239

Hashaan dotroo baishin barij bgaa um shig neg gunii hudag sh@@gaad l iim oron suuts barichihdag… m2-iin une ni gej tamtaggui um bdag sh de

Avatar

Зочин 2019-10-16 66.181.167.239

Tuuliin hundii-gaar baigaa bairnuud ch urt nasgui dee. Deer ni ingeed tsever bohir us ni holildood eheldeg. Ter Zaisan-g har…

Avatar

АЮУЛЫН ХАРАНГА, ИРЭЭДҮЙД БҮР ХЭЦҮҮ БОЛНО 2019-10-16 64.119.24.19

УБ-т ийм хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн газар маш олон байгаа Монголчуудаа

Avatar

Zochin 2019-10-16 49.0.135.140

Yahaaraa iim barilgiig komiss ni avchdgiin.

Avatar

зочин 2019-10-16 66.181.169.108

Хөрсний бохирдсон ус гүний усны ай сав руу нэвтэрвэл Улаанбаатар нүүхээс өөр гарцгүй болно гэж мэргэжлийн хүн ярьж байсан. Энэ бол жинхэнэ аюулындохио шүү

Avatar

Зочин 2019-10-16 114.39.26.233

худгийг тэгээд бохирдуулаад л хаячихаж байгаа юм уу. наад гүндээ бохирдсон ус чинь газар доорх бусад гүний ус түүний судлуудад нөлөөлнө дөө. гүний ус хэрэглэх зөвшөөрөл энэ тэр гээд хариуцлага тооцох, бохирдлоос хамгаалах сэргийлэх гээд олон ажлууд байна даа. зүгээр нэг хаячихна гэвэл ..

Avatar

Зочин 2019-10-16 199.249.230.64

нэг хятад очоод хор хийхэд бэлэн ямарч харуул хамгаалалт байдаггүй юм билээ

Avatar

зочин 2019-10-16 64.119.19.68

Хулхи төртэй , хоноцын сэтгэлтэй улс төрчдийн хувиа хичээсэн нөхдүүдээс бид салж байж л , өөрсдийнхөө төлөө , үр хүүхдийнхээ төлөө тэмцээрэй байраараа , Яахлээрээ бүхэл бүтэн байраараа эрүүл мэндээрээ хохирох гэж , эдгээр байранд хүмүүс амьдарсаар л байгаа шүү дээ .

Avatar

Зочин 2019-10-16 103.14.36.6

УИХ-ын гишүүн Содбаатарын Химон компани барьсан барилга, хэтэрхий өндөр үнэтэй, чанар аюулгүй байдал хангагдаагүй даржин, ашиглалтын төлбөр маш өндөр иргэдийг маш их хохироож байгаа байгууллага даа.

Avatar

Зочин 2019-10-16 202.21.100.210

авилга өгч барилга барих газар авсан эсэхийг шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-10-16 43.242.243.153

БАРИЛГА БАРЬСАН КОМПАНИ ЭСВЭЛ ОРШИН СУУГЧ ХОЛБОЛТЫН ЗАРДАЛЫГ ГАРГАХ ЁСТОЙ.ТАТВАР ТӨЛӨГЧ , ТА ,БИ ТӨЛӨХ ЁСГҮЙ.ЯАХ ГЭЖ ИЙМ БАЙР АВСАН БЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж