Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна | News.MN

Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна

Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна

Нобелийн эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг хүртсэн гурван хүний нэг Майкл Клэмерийн ядуурлын талаарх судалгааны талаар хүн болгон ам уралдан ярилцаж байна. Гэхдээ түүний 2011 онд хийж байсан судалгааны ажил өдгөө дэлхий дахинд тулгамдаад буй өөр нэгэн том сорилтыг шийдвэрлэхэд чиглэсэн байв. Энэ бол дүрвэгсдийн бодлого. Тэрбээр судалгаандаа дэлхийн эргэн тойрон дахь улс төрийн эмх замбараагүй байдал цагаачлал, дүрвэгсдийн дарамтыг хэрхэн бий болгож байгааг тайлбарлажээ. Сирид иргэний дайн болон бусад улс төрийн зөрчлүүдээс болж дэгдсэнээр дүрвэгсдийн их урсгал Европыг чиглэх болсон. Гэвч үндсэрхэг үзлийг баримтлагчид дүрвэгч, цагаачид тэдний ажлын байрыг булааж байна хэмээн гомдоллож, эсэргүүцэх аж. Улмаар тэд дүрвэгсдийн урсгалыг сааруулахын тулд шалгуураа чангатгаж, тусгаарлах хана барих хүртэл арга хэмжээ авч байна. АНУ-ыг “залгих” дүрвэгсдээс болгоомжлох айдас нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ч нөлөөлжээ. Эдийн засгийн цагаачид хөх захтан ажилтнуудын цалингийн системийг муутгах вий гэх болгоомжлол хамгийн их байв. Улмаар эдийн засгийн алдагдал нь цагаачлалын бодлогын үндэс болсноор дүрвэгсэд хохирч үлдэх магадлалтай.

Харин “Олон улсын дүрвэгсдийн хуулийн эдийн засаг” гэх Райн Бабб, Дэвид Лэвин нартай хамтарсан бүтээлдээ Майкл Клэмер дүрвэгсдийн бодлого яагаад бүтэлгүйтсэн талаар хэрэгцээтэй загвар дээр суурилан тайлбарлажээ. Судлаачид эн тэргүүнд дүрвэгсдийг хүлээн авахаар сонгосон орон бусад орноос илүү урамшуулал хүртэнэ гэдгийг онцолжээ. Гэхдээ өөр олон орон дүрвэгсдэд орогнол олгох тусам олгогдох урамшууллын хэмжээ буурна. Түүнчлэн дүрвэгсдийг хүлээн авч буй оронд тодорхой хэмжээний зардал гарах тул нэг бол маш олон дүрвэгсдийг хүлээн авах эсвэл огт авахгүй байх сонголтыг үүсгэдэг аж. Эцэст нь улс орнууд  дүргэгсдийг хүлээн авах нь хэрээс хэтэрсэн болохыг хүлээн зөвшөөрч, тэдний тоог бууруулахыг эрмэлзэж байна.

Тэгвэл энэ асуудлыг 1951 оны Дүрвэгсдийн асуудлаарх конвенцын теоремыг ашиглан шийдвэрлэх арга замыг эрэлхийлжээ. Дүрвэгсдийг хүлээн авахаар зөвшөөрсөн орнууд хамтран илүү сайн орчныг бүрдүүлэх аж. Гэхдээ дүрвэгчид нь улс төрийн хямралаас зугтсан уу, эдийн засгийн ашиг хонжоо хайж байна уу гэдгийг ялгахад төвөгтэй. Улс орнууд өөрийн орны иргэдийн боломжийг хамгаалах, бусад зардлаас шалтгаалан эдийн засгийн дүрвэгсдийг хязгаарлах бодлого барих хандлагатай байдаг.  Тэгвэл дээрх асуудлуудыг шийдвэрлэх нэг арга зам нь ядуу орнуудад дүрвэгсдийг хүлээн авсных нь хариуд хөрөнгөтөн орнууд төлбөр төлөх аж. Хариуд нь ядуу орнууд дүрвэгсдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй өөрөөр хэлбэл тусгаарласан хуаранд байрлуулахгүй чөлөөтэй амьдруулах ёстой. Ингэснээр дүрвэгчид аль оронд очихоо сонгох боломж нээгдэж, цаашлаад хөгжингүй орнуудаас мөнгө хөрөнгө хөгжиж буй эсвэл ядуу орнууд руу шилжих эерэг талтай.

Гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүний тоо 2018 онд 2.3 саяар нэмэгдэж, 70 сая давснаар урьд өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас Женев хотод жил тутам тавьдаг “Дэлхийн чиг хандлага” илтгэлд дурджээ. Үүний зэрэгцээ нийт дүрвэгсдийн гуравны хоёр орчим нь Сири, Афганистан, Өмнөд Судан, Сомали улсынх байжээ. Дүрвэгсдийг хүлээн авч буй орнуудын жагсаалтыг Турк улс тэргүүлжээ. Турк улс өнгөрсөн онд 3.7 сая дүрвэгчийг хүлээн авсан байна. Туркийн араас Пакистан, Уганда, Судан, Герман улсууд оржээ.

Эх сурвалж: Bloomberg Opinion

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-16 103.229.123.139

Болохгүй орж ирээд хэдэн жилийн дараа миний нутаг гээд салан тусгаарлах гэнэ

Avatar

Зочин 2019-10-16 85.248.227.164

ядуу орны хүмүүсийн баян улс руу дүрвэх гэсэн санаа шүү дээ. яг монголчууд шиг улсаа ядуу гээд голоод баян улс луу дүрвэж байгаал арчаагүй хүмүүс .

Avatar

Осоржамаа 2019-10-16 195.12.59.21

Удахгүй монгол улсын хүмүүс нь гадагшаагаа гараад явчихна, тэгээд хятдын эрлийзүүдээр дүүрэх байх оо.

Avatar

Зочин 2019-10-16 107.77.161.35

Дотоодын иргэний дайн самуун,Дүрвэгсдийг бий болгож байгаа дарангуйлагчдыг түлхэн унагах хэрэгтэй биш үү?

Avatar

Иргнн 2019-10-16 211.245.255.133

Манай дарга нар мөнгөнд дуртай арай зөвшөөрч алахгүй бгаа даа.

Avatar

Зочин 2019-10-16 203.169.49.103

Дүрвэгсэд явсан газар болон гэмт хэрэг, бохир заваан бас элдэв муу зуршил дагуулдаг учраас улс оронууд тэднээс зай барихыг хичээдэг. Харин ихэнх залуу монголчууд өөрсдөө гадагшаа эдийн засгийн дүрвэгч болох сонирхолтой.

Avatar

ene bol 2019-10-16 106.133.177.195

yostoi tsagaan aristnuud gej eersdiigee uzegsed.n eersdiin erkh ashigaa hamaaguigaalsan hegiin sanaa ym daa…bertegchin…bid bolj baival ta nar yahav teged tenegtej bai
…jaahan ugaadas egne gsentei agaar adil .,

Avatar

Зочин 2019-10-16 202.179.24.225

Хэдэн сайхан эрчууд авмаар байнаа монгол эмэгтэйчууд нубэд эрэгтэй залуухан дурвэгсэд авах санал тавья

Avatar

Зочин 2019-10-16 80.83.235.127

Ингэж давардаг бхгүй юу тэр нобел мобелооо б*******ө чихээд заылаарай

Avatar

Зочин 2019-10-16 64.119.20.224

Shodoogoo tohiruulj chadahgui

Avatar

Зочин 2019-10-16 202.21.107.125

manaih durvegsed avaad mongo avbal ter durvegsed ni udahgui durveed garaad yavchih baih. tegj bas neg hulhinii um hiigeed yahav.

Avatar

Зочин 2019-10-16 199.249.230.64

Уусан алга болох юм байна л даа. Эргүүлээд хөөж гаргаж гэж бараг дайн болон байх шүү ёстой май шүү. Шийвэр гарсан баагий байдаг юм бол цовдолж а**а шүү

Avatar

Зочин 2019-10-16 202.55.188.81

МАНАЙХ УУГ НЬ ТАРЧИГ ЯДУУ ОРОН ГЭСЭН ШАЛГУУРЫГ НЬ ХАНГАХ Л ЮМ. ЮУ Л БАЙНА ГАЗАР БАЙНА. ДААНЧ НААДУУЛ ЧИНЬ ИРЭЭД ХӨЛДӨЖ ҮХЭЖ, ТООСНЫ ХАРШИЛТАЙ БОЛНО Л ДОО. ДЭЭРЭЭС НЬ 3 САЯ ИРГЭНИЙХ 2 САЯ НЬ НЭН ЯДУУ. ЮУН ДҮРВЭГСЭДТЭЙГЭЭ МАНТАЙ СУУНӨӨ МАНЬ МОНГОЛЧУУД НЬ. ХАРИН Ч ӨӨРСДӨӨ ЯПОН СО АНУ РУУ ДҮРВЭЧИХ САНААТАЙ. ЭНЭ БАЙДЛААРАА УДАХГҮЙ КАЗАХСТАН, ВЬЕТНАМ, ХЯТАД РУУ ХАР БОР АЖИЛ ХИЙХЭЭР ДҮРВЭХЭЭР ЯВДАГ БОЛОХ ШИНЖТЭЙ Л СУУНА ДАА БИДНУУС НЬ ХӨӨРХИЙ!!!

Avatar

Зочин 2019-10-16 202.9.42.183

Хэлэхгүй ээ.

Avatar

иргэн 2019-10-16 132.188.0.28

Манай авилгач УХНА, ГАХАЙ, ЖОНХУУ гуравт үүнийг битгий хэлээрэй дээ. Мөнгө олох хялбар арга гээд дэмжиж мэдэх гарууд шүү. 150 жилийн өмнө оруулсан хасгийн дүрвэгчдийг иргэншүүлж монголжуулж чадахгүй байгаа шүү, бид.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж