Хөлбөмбөг: Эрч хүчтэй тоглосон ч эерэг үр дүн авч чадсангүй | News.MN

Хөлбөмбөг: Эрч хүчтэй тоглосон ч эерэг үр дүн авч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг: Эрч хүчтэй тоглосон ч эерэг үр дүн авч чадсангүй

Хөлбөмбөг: Эрч хүчтэй тоглосон ч эерэг үр дүн авч чадсангүй

Монголын шигшээ баг ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн дөрөв дэх тоглолтоо Киргизтэй хийж, 1:2-оор харамсалтай ялагдал хүлээлээ.

Эхний хагаст Киргизийн багаас найм дугаартай Гулжигит Алыкулов, 10 дугаартай Мирлан Мурзаев нар гоол оруулж, зочин баг 0:2-оор тэргүүлж эхлэв.

Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад үндэсний шигшээ багийн 19 дугаартай О.Мижиддорж 11 метрийн торгуулийн цохилт авчирч, багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай болгосноор тоо 1:2 болж ойртсон юм.

Тооны харьцаа ойртсоноос хойш манай шигшээгийн довтолгоо сэргэж, Д.Төрбат, А.Дөлгөөн, О.Мижиддорж нар хэд хэдэн аюултай цохилтууд хийсэн ч амжилттай болсонгүй.

Дэлхийн чансаа 86 урд бичигдэж байгаа Киргизтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч үр дүн эсрэг багийн талд шийдэгдлээ.

Ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: "Бид маш их хичээж тоглосон ч эсрэг багт хоёр гоол зүгээр л бэлэглэчихлээ. Манай залуус хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадаж байна. Гэвч эерэг үр дүн авч чадахгүй байгаа нь биднийг улам хичээх ёстойг сануулж байна. Бид үр дүнгээ сайжруулах тал дээр анхаарч ажиллана" хэмээн тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр ярилаа.

Чансаа хол илүү багуудтай эн тэнцүү тоглолтуудыг үзүүлж буй үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 19-нд Мьянмарын талбайд хийнэ.

 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

чорт гэж 2019-10-15 202.126.89.135

хурд хүчээ анхаараач дээ. нэг л өлбийсөн юмнууд гүйж байхын. Одоо ч хожигдлоо сайн тоголсон ч ялагдлаа гээд шааж өгнө дөөө.

Avatar

Зочин 2019-10-15 199.249.230.64

Наад спорт чинь Монголд жинхэнэ хүнээ олохгүй байна. Гадаадын багууд яаж хүнээ олж байна тэр шиг ажиллах ёстой. Гай болсон сонирхогчид угаас гай болно.

Avatar

zochin 2019-10-15 66.181.186.203

TOLGOI AJILLAKHGUY BAYNAA ,

Avatar

Зочин 2019-10-15 73.92.12.67

6х6 хел бембег байдаг бол манайх гайгуй тоголж магад. Хуний тоо нь олдоод байх шиг. Сагсанд 3х3- д овоо тоглоод амжилт узуулээд байгаа харагддаг…

Avatar

Гүйж барахгүй байгаа юм биш үү 2019-10-15 202.21.100.210

24х24 бол харин ч боломжтой болох байх

Avatar

Зочин 2019-10-15 202.179.31.81

нэг л паацгар харагдаад байхийн, ер нь гаанагар нуруутай богино хѳлтэй маниуст гүйдэг харайдаг тѳрѳл зохимжгүй марзан харагдаад байнааа

Avatar

Зочин 2019-10-15 73.92.12.67

Месси энэ паацгаруудаас ч паацгар……

Avatar

Зочин 2019-10-15 202.131.243.186

тэр бурхан

Avatar

Хэзээ явчихаа вэ 2019-10-15 202.21.100.210

Ум ма ни бад ми хум

Avatar

Зочин 2019-10-15 66.181.185.253

амжилт хүсье

Avatar

imbuunaa 2019-10-15 202.126.89.10

Хурд муу байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж