У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх вэ? | News.MN

У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх вэ?

У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх вэ?

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал аравдугаар сарын 17-нд буюу Пүрэв гарагт болно.

Тиймээс өнөөдөр /2019.10.16/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НАМЭХ-ны тэргүүнд нэр дэвшигчийг сонгоно.

Холбооны дүрмийн дагуу ээлжит хурал дөрвөн жилд нэг удаа болж, ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ шинэчилдэг. Одоо НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ажиллаж байна. Харин дүрмийн дагуу ээлжит хуралдаанаар ерөнхийлөгчид нэр дэвшигчид өрсөлдөж, олон санал авсан нэр дэвшигчийг тодруулна. Мөн дүрмийн дагуу ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох боломжтой ч энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Цогзолмаа гишүүн өрсөлдөхгүй гэсэн мэдээлэл байна.

Хамгийн сүүлд 2014 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр НАМЭХ-ны ээлжит VI чуулган хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар өрсөлдөж, Ц.Цогзолмаа олонхын санал авч, сонгогдож байжээ. НАМЭХ нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, ажлын албаны дарга, ажлын алба, 21 аймаг, есөн дүүрэг, 152 хороо, 331 сумдад салбар зөвлөлтэй байх бөгөөд Хяналтын хорооны гишүүд, дэд дарга, даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг аж. Тэгвэл энэ удаагийн ерөнхийлөгчийн сунгаанд хэн хэн өрсөлдөх вэ.

Дүрмийн дагуу НАМЭХ-ны ерөнхийлөгчийн нэрийг намын дарга хуралд санал болгодог юм байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараагийн даргын нэрийг оруулж ирнэ.

МАН-ын НАМЭХ дотор яригдаж байгаагаар энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Түүнээс гадна горилогчид дунд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Сөүл”-ийн Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нарын нэрс ч яригдаж буй.

Гэхдээ энэ удаагийн горилогчдоос УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарын дунд гол өрсөлдөөн болох болов уу гэсэн таамаг байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сэтгүүл зүйн салбараас гаралтай хүн. УИХ-ын гишүүн байсан У.Хүрэлсүхийн оронд жагсаалтын эрэмбээр орж ирсэн нэгэн.  У.Хүрэлсүх сайд ар гэрийн гачигдлаар гишүүнээсээ чөлөөлөгдөхөд түүнийг оронд гишүүн болж, хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон бөгөөд одоо мөн У.Хүрэлсүхийн танхимын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж буй. Эрүүл мэндийн салбарт хийж буй шинэчлэл, бодлого нь эмэгтэй хүний ухаанаар асуудалд ханддаг гэж намынхан дүгнэдэг. Улстөрчийн хувьд тэр туршлагатай, ажлаа мэддэг нэгэн. Тиймээс ч энэ удаагийн НАМЭХ-ны ерөнхийлөгчид намын дарга У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэх болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд яригдаж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
  • 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
  • 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
  • 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
  • 1995-1996 онд"ММ" агентлагийн захирал
  • 1997-1999 онд"ММ" агентлагийн ерөнхий редактор
  • 1999-2000 онд"ММ" агентлагийн захирал
  • 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
  • 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
  • 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд

САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯА

2016 онд МАН ялалт байгуулсны дараа Засгийн газраа бүрдүүлэхэд хамгийн залуу, боловсролтой, нүдээ олсон томилгоо нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа байсан. Томилогдсоноосоо хойш Монгол Улсын эдийн засгийн уналт, сэргэлт, өсөлтийн тоо бүхний ард Х.Булгантуяа болон түүний баг ажиллаж байсан. Хэдийгээр Засгийн газар унаж, дараагийн Засгийн газар байгуулагдсан ч Х.Булгантуяа дэд сайд ажилдаа үлдсэн. Одоогийн сайдтайгаа ч гар нийлж, мэргэжлийн ажилладаг гэдгийг нь нам дотор ч нийгэмд ч хүлээн зөвшөөрөгддөг нэгэн. Тэрбээр энэ удаад НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд албан ёсоор өрсөлдөх хүсэлтээ өгсөн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ганц хүн. Улс төрийн хувьд тэр шинэ биш ч МАН-д, улс төрд байх ёстой дүр, боловсролтой боловсон хүчний нэг. Тиймээс түүнд намынхан нь аль ч тал, фракц хир халдаахаас илүү хамтрах, дэмжиж ажилладаг гэдгийг намынхан нь хэлэх юм билээ. Тиймээс энэ удаагийн НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж, сонгогдох боломжтой хүнээр түүнийг МАН-ын эмэгтэйчүүд нэрлээд байгаа сурагтай.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • Авсрали Улсын Канберра хотын Лайнем дунд сургуульд бүрэн бус дунд сургууль
  • Монгол, Туркийн хамтарсан сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль
  • МУИС-ийн  Математик комьпютерийн сургуулийн хэрэглээний математикийн анги
  • БНХАУ-ын  Дундад Хятадын Их сургуульд шилжин суралцаж,  эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг
  • АНУ-ын Ейлийн их сургууль (Yale University)-д  олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг  тус тус хамгаалсан.
  • Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • Зүүн Тимор, Палестин зэрэг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төслүүдэд төслийн зөвлөх, төслийн удирдагч
  • “Оюутолгой” ХК-ийн  Инженерийн хэлтэст төслийн менежер, Бизнес, стратегийн хэлтэст бизнес стратегийн ахлах зөвлөх
  • 2012 оноос “Петровис”  ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга
  • Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2016 оноос Сангийн дэд сайд

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмч 2019-10-16 150.129.142.185

Эрүүл мэндээс л холдвол юугаа хийнэ хамаа алгаа

Avatar

Зочин 2019-10-16 202.126.88.199

Америкийг өвөө эмээ нар удирдаад байхад Монголд яагаад болдоггүй юм. Олон оймс элээснээр нь Сарангэрэл сайдыгдэмжиж байна

Avatar

зориг 2019-10-16 150.129.142.90

Булгантуяагийн илтгэл тавихыг сонссон. Үнэхээр эх орноо гэх сэтгэлтэй эмэгтэй байна лээ.
МАН эмэгтэйчүүдийгээ өөдтэй явуулъя гэж бодож байвал Булгантуяагаа сонгосон нь дээр дээ.

Avatar

ЭМЧ НАР 2019-10-16 202.9.45.17

ХОГШИН СОГТУУ АВГАЙ САРАНГЭРЭЛ ЗАЙЛ

Avatar

ARDIIN NAMIIN SHUDRAGA GISHUUD 2019-10-16 202.9.45.17

ENE BALAI XOGIIN XUTGUUR XERUULCH SARANGEREL ABGAIG MANAI ARDIIN NAMAAS ZAILUULAACHEE. ERUUL MENDIIN SALBARIIG ZAMARCH DUUSLAA. BULGANTUYAG BID NAR BUREN DEMJIJ BAINA.

Avatar

ХУИС 4 ОУХ Батнасан 2019-10-16 66.181.161.11

Сарангэрэлийг 3 давхар дээл өмсгөе

Avatar

Уншигч 2019-10-16 202.126.88.197

Одоо энэ сайд юмуу телевизийн сэтгуулч юмуу.эмнэлэгийн ажил нь унаад байхад телевизээр худлаа ярилцлага яриал.оор ажил байхгуй ажлаа огооч

Avatar

Зочин 2019-10-16 202.126.89.1

Булгантуяа хүмүүжилгүй нахалный. Бүх албан тушаалыг мөнгөөр авдаг. Өөрийгөө магтуулаад мөнгө өгөөд бичүүлж бгаа. Хэн ч хүлээн зөвшөөрөхгүй.

Avatar

Зочин 2019-10-16 139.5.216.38

ийм намтартай хүн сайд гэхээр эмнэлгүүд нь дампуурах нь аргагүй юм

Avatar

зочин 2019-10-16 202.179.27.247

Оюунчимэг л биш бол хэн ч яахав

Avatar

төр 2019-10-16 43.228.129.247

Энэ мэдээлэлд огт ороогүй хүн гарна. Хурал ардчилсан байдлаар өрнөнө…

Avatar

Зочин 2019-10-16 202.126.89.208

yu ch bodog bai balai avgai naraas zaluu ni geer bulgantuyag demjih heretei ugui bol nam baba haragdana

Avatar

Зочин 2019-10-16 124.158.109.62

Сарангэрэл нь дээр дээ. Эрүүл мэндийн салбар ямар л юм байлаа даа. Харилцаа хандлагыг өөрчилсөн шүү. Ер нь аливаа юмны ая данг маш сайн тааруулдаг ийм хүнээр удирдуулсан дээр шүү.

Avatar

Энхээ 2019-10-16 103.9.90.53

Бид сурсан, мэдсэн,ажилласан. Сайхан үр дүнтэй ажилласнаараа бахархдаг.Залуучууд маань сурсан, мэдсэн, хийж байгаа, цаашид улам ихийг хийх хэрэгтэй байна. Иймд боломжийг тэдэндээ олгодоо. Залгамж холбоо болж чадах Булгантуяагаа дэмжээрэй

Avatar

Зочин 2019-10-16 192.82.65.224

Тийм шүү гэр нь сургуулийн урагшаа 32-ын цаана байдаг байсан.

Avatar

Зочин 2019-10-16 192.82.65.224

Сарангэрэл сайд чинь манай 57-р сургуулийн 10 в ангийг төгссөн. Эгч нь Мөнгөнцэцэг гээд байдаг байсан

Avatar

Зочин 2019-10-16 103.9.90.53

ккк хууч хөөрөө юу. хөөрхөн ен

Avatar

Мөнх 2019-10-16 202.9.45.3

Хөгшин эмээ нараа одоо болих хэрэгтэй

Avatar

Булгантуяа 2019-10-16 202.9.44.122

Амбицтай Хүүхэн Хэрэггүй. Хятадын нэг тааруухан, бусад сургуулиудад гологдсон тэтгэлэг авсан монгол хүүхдүүдийг бөөнөөр нь хөөдөг сургууль төгссөн бөөн хар амбицтай хөдөөний хүүхэн шүү үнэндээ

Avatar

Зочин 2019-10-16 202.9.44.122

САРАНГЭРЭЛ НЬ ДЭЭР

Avatar

Зочин 2019-10-16 150.129.141.21

Сарангэрэл сайд 3 давхар дээл өмсөх гээ юу. Яамныхаа ажлыг л сайн хийгээсэйдээ.

Avatar

Зочин 2019-10-16 202.179.25.221

hen baisan ch adilhan biz. hoyul ene bohir uls turiin togooniihon l baih shig

Avatar

hhhh 2019-10-16 103.229.176.130

Bulgantuya petrovis-iin buunii nohoi bnaaa, tiimes Sarangerel esvel Oyunchimeg-g demjsen n zugeer bolovuu, bayarllaa bayartai.

Avatar

Зочин 2019-10-16 103.14.37.8

Энэ фото зурагчин эмээг болиочээ

Avatar

Зочин 2019-10-16 202.126.89.20

Хүүк амраг бүсгүйгээ л сонгоно до

Avatar

Зочин 2019-10-16 202.126.89.155

Булгантуяа жүжигчин Сарангэрэлээс хамаагүй илүү нь тодорхой.Тэр намын эмэгтэйчүүдийн холбоо нь өмнө нь цогзолмаа шуламаа даргаар тавьсан гэхээр Булгантуяа олигтой юм хийхэд хэцүү газар бгаа.

Avatar

Зочин 2019-10-16 59.153.115.18

bulgantuya petroviisiin taviul umshig bna. sarangerel bol ue n ongorson emee. odoo zaluuchuud l bugdiig shiidej avch yavna

Avatar

Зочин 2019-10-16 195.46.106.44

Булгантуяа М.Энхболдын хүн.Нам улс төрийн ажлын арга барил муухан.Сарангэрэл ч энэ талаар Булгантуяагаасаа нэг их дээрдээд байх юмгүй.Энхболдын талынхныг шахах бодлого явагдаж байгаа үед Булгантуяаг дэмжихгүй н ойлгомжтой.Энхболдын талаас ч аль болох өөрийн нэг ч гэсэн хүнийг гол албан тушаалуудад байрлуулах гэж зүтгэх н мэдээж.Энэ чиглэлээр Энхболд уйгагүй ажиллаж байна.Баатарзоригийг төрийн албаны зөвлөлийн даргаар тавиулж хэд хэдэн хүнийг яамдын тодорхой албан тушаалууд дээр шахуулаад авсан.

Avatar

Dulamchuluun 2019-10-16 192.82.66.181

БНХАУ-ын Дундад Хятадын Их сургууль?

Avatar

цэгц 2019-10-16 203.91.115.56

яаж ч бодсон нас зүс боловсрол мэдлэгээрээ булгантуяа нь хол илүү байнаа

Avatar

зочин 2019-10-16 203.91.116.118

Сарангэрэлийг дэмжвэл Намын болон Сараагийн реитинг л улам унана даа, Ерөнхий сайд аа

Avatar

хаха 2019-10-16 202.131.238.98

сарангэрэл эмээ одоо болиоо

Avatar

Зочин 2019-10-16 202.21.124.21

Зөв хандлагатай, боловсролтойгоор нь Булгантуяа дээр бизээ.
Өнөөдрөө биш ирээдүйгээ харах цаг болж…

Avatar

Хэнд ч хэрэггүй байгууллага 2019-10-16 64.119.24.19

Нам дагасан ийм **р*н байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй. Монгол улс өөдлөхгүй байгаагын нэг нь элдэв бузрын шударга бус, авилгын үүр болсон ийм газрууд.

Avatar

Зочин 2019-10-16 202.21.122.166

даахгүй нохой булуу хураана гэгчээр энэ 2 авгай урд дахь ажлаа олигтой хийгээгүй байж бас юу вэ. ичдэггүй юм уу.хэлэх үг олдохгүй байна.

Avatar

Zochin 2019-10-16 66.181.188.150

Sarangetel avgai eruul mendiin salbariig budaa bolgoson. Ofoo MAH-in emegteichuudin xolboog budaa bolgono. sarangerel avgai uragshaa. MAH-ig samraad ug.

Avatar

Зочин 2019-10-16 202.126.89.126

Sonin deeree sooholzono,sonio buuhaar gooholzonoo gej yag eniig heldeg yum.
Mongolchuud iim uidamhai, tuushtai bus, huvirah uurchlugduh ni amarhan hvmvvs dee!
Saraanag Saraag anh yaj magtaj bailaa, odoo yaj bna.
Zuvhun endees l bid uursdiigee tolidon harj bolno!!!!!!!!

Avatar

Zochin 2019-10-16 66.181.179.99

Bulgantuyag demjij bn

Avatar

Зочин 2019-10-16 202.126.89.13

Bulgantuya yaj ch bodson deer l dee. Sarangerel eruul mendiig salbariig yaj samarlaa.

Avatar

зочин 2019-10-16 122.201.23.226

Булгантуяаг дэмжиж байна.

Avatar

ZOCHIN 2019-10-16 119.40.98.162

Булгантуяа дээр хэлтэй мэдлэгтэй энгийн сайхан залуу боловсон хүчин

Avatar

иргэн 2019-10-16 66.181.179.99

Сарангэрэл эрүүл мэндийн яамыг самарсан. Ажил нь зогссон сэтгүүлчийн нүдээр ажил удирддаг гэх юм .Их ч алдаа хийсэн энэ хүн одоо дэмий дээ.

Avatar

зочин 2019-10-16 192.82.65.160

САРАНГЭРЭЛ ЭМЭЭГИЙН ХЭРЭГҮЙ ШҮҮ. ӨӨРӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ДАА6

Avatar

zochin 2019-10-16 66.181.179.99

Sarangerel demii bizdee. Ukhaan ni hurekhgui erch huchgui EMY-nii ajiliig zogsongo baidald orrulsan humuusiin ekhelj duusaj baigaa ajilaar populizm hiij bn daa.
Ene hun odoo hangalttai hohirol uchruulsan bolloo.
Bulgantuya daichin shineleg sanaa garna gedegt itgej bn.
MAN yaj iim chadvarlag huniig olovdoo.

Avatar

Зочин 2019-10-16 122.201.31.241

Булгантуяаг дэмжиж байна

Avatar

бодлын хулгайч 2019-10-16 66.181.167.53

БУЛГАНТУЯАГ ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

Зочин 2019-10-16 43.242.243.153

БУЛГАНТУЯА 10 ЖИЛЭЭ ХААНА ХЭЗЭЭ ТӨГСӨВ.МЭДЭХ ХҮН Б.Н УУ?

Avatar

Зочин 2019-10-16 202.131.232.18

MOН-Турк төгссөн.

Avatar

Зочин 2019-10-16 202.126.89.1

Хужаад

Avatar

бодлын хулгайч 2019-10-16 66.181.167.53

САРАА ЧИ БОЛЬ ДОО………………………….

Avatar

Рн 2019-10-16 66.181.179.165

Сарангэрэлтэйгээ зайлаарай

Avatar

Амар 2019-10-16 182.160.35.10

За хөөрхий.Энэ Сарангэрэл балай авгай одоо болио.Тэр ЭМЯ-аа ямар байгааг хар.Бөөн хүнд суртал. Хүнд суртал байна гэдэг авилгал байна гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж