Зээлийн хүүг бууруулах боломжтой юу | News.MN

Зээлийн хүүг бууруулах боломжтой юу

VS

Зээлийн хүүг бууруулах боломжтой юу

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг өнгөрсөн онд өргөн барьсан билээ. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.10.16/ хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа зээлийн хүүг бууруулах талаарх эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Монгол Улсад зээлийн хүүнд дарамтлуулаагүй иргэн, ААН алга. Тиймээс энэ хуулийг өргөн барьсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, доод хязгаар хэд байх нь банкуудын эрх. Дээд хязгаарыг давбал мөнгө хүүлэлт гэж үзнэ. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх ёстой гэсэн зохицуулалт хийж өгсөн.

Арилжааны банкуудын өөрийн хөрөнгө бага байна гэж үзээд 700 тэрбумаар нэмсэн. Гэтэл 200 тэрбумын эх үүсвэр тодорхой боловч үлдсэн 500 тэрбумынх тодорхой бус. Энэ нь манай улсыг саарал жагсаалт руу оруулах гол нөхцөл болчихоод байна. Гэтэл Монгол банк энийгээ маш их нууж байна. Монгол банк хар тамхи, бонд гэсэн үзүүлэлт рүү чихэх гэж оролдож байгаа юм билээ. Арилжааны банкуудын 30 жил монополь явж ирснийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, зохицуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс "Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг  өргөн барьсан. Банк зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх эрх зүйн үндсийг бий болгох зорилго бүхий уг хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн дөрвөн төрлөөр ялгавартай тогтоох нь бодлогын хувьд оновчтой шийдэл гэж үзсэн. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн болон цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь, тэтгэврийн зээлийн дээд хязгаар жилийн 12 хувь, бусад төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь байхаар төсөлдөө тусгасан.

Түүнчлэн банкуудын одоогийн мөрдөж буй зээлийн өндөр хүүг бууруулах асуудлыг дорвитой шийдвэрлэсэн хязгаарын түвшинг шууд заах, хуулийн үйлчлэх хүрээнд банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, ломбард зэрэг зээлдүүлэгчид, тэдгээрийн зээлийн үйл ажиллагааг хамруулахаар мөн төсөлдөө тусгасан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Зээлийн хүү гэдэг эдийн засагтайгаа шууд уялддаг. Эдийн засаг сайжрах хэрээр зээлийн хүү дагаж буурна. Эдийн засгийг сайжруулахад мөнгөний бодлого чухал. Өөрөөр хэлбэл, төсвийн бодлого, мөнгөний бодлого нэг чиглэлд бие биеэ дэмжсэн бодлого явагдах ёстой. Зөвхөн мөнгөний бодлогоор зээлийн хүүг бууруулах боломж байхгүй. Яагаад гэвэл макро эдийн засгийн тогтвортой орчныг бий болгож байж зээлийн хүүг бууруулна. Зээлийн хүүг бууруулахад макро эдийн засгийн тогтвортой  орчныг бүрдүүлэх гэдэг нь төрийн тогтолцоо зөв байх ёстой. Өнөөдрийн тогтолцоо нь эдийн засагтайгаа нийцэхгүй байгаа. Бүгдийг хувийн хэвшилд даатгаад төр өнөөдөр татвар авснаар улс эх орон хөгжинө гэж байхгүй. Харин төрийн зохицуулалттай, төр, хувийн өмчтэй хосолсон загвар манайд хэрэгтэй.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ххххх 2019-10-16 192.82.64.153

одоо 18-24 байгааг мэддэгүй л юм байх даа энэ улс төрчид эж тэнэгүүд

Avatar

Зочин 2019-10-16 64.119.19.198

энэ баттөмөр гэж их гоё давхраатай нөхөр бна хаана хийлгэсэн юм бол?

Avatar

Зочин 2019-10-16 64.119.17.25

huviin mongo huulegchid bank nereer coohon mongolchuudiig yduuruulsan odoo bolio toriin bankaar bodlogoor baga eh uusvertee zeel ogoochee guchin jil mongo huulegchid hagartlaa bayjlaa ted huniig hairlaj baigaaggui hairlahchgui tor zohicuulsan deer huug jiliin arav dotor oruulah heregtee

Avatar

Зочин 2019-10-16 202.21.122.166

яг бууруулахад хийх ёстой ажлаа мэдэхгүй дээр нь худлаа онол яриад яадаг байнаа. ярьж байгаа онолоо ч сайн ойлгохгүй л гарууд худлаа улстөрчийн дүр исгээд сууж байна даа энэ гишүүд гээд байгаа гарууд

Avatar

SS 2019-10-16 66.181.168.8

Hucheer buulgah geed bgaag yur oilgohgui bgaa yum daa. Udahgui araas n honinii mah 3500, uhriin mah 5000 tugrug gesen huuliud batlagdah biz!

Avatar

Амар 2019-10-16 182.160.35.10

Бидний мөнгийг идэж уусаар байгаад бодон ч юм шиг бах ч юм шиг болчихсон энэ "нөхөр" солиорчихсон аятай улсынхаа ЭЗ-ийг самархаар шийдчихэж. Яадаг хорлонтой гахай вэ. Айн.Зээлийн хүүг хуулиар зохицуулна гэдэг тэнэг бодол Чааваас та хоёрын толгойд л орох байх.

Avatar

Амар 2019-10-16 182.160.35.10

Бидний мөнгийг идэж уусаар байгаад бодон ч юм шиг бах ч юм шиг болчихсон энэ "нөхөр" солиорчихсон аятай улсынхаа ЭЗ-ийг самархаад шийдчихэж. Яадаг хорлонтой гахай вэ. Айн.Зээлийн хүүг хуулиар зохицуулна гэдэг тэнэг бодол Чааваас та хоёрын толгойд л орох байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж