Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Чингис хаан кап-2015” тэмцээн Спортын төв ордонд болж байна. Тэмцээнд БНАСАУ, ОХУ-ын Эрхүү, Монголын дөрвөн баг өрсөлдсөнөөс хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.
Хагас шигшээд Монголын гурав, БНАСАУ-ын үндэсний шигшээ баг үлдсэн юм. Өнөөдөр хагас шигшээд үлдсэн багуудын тоглолт болж, шигшээд өрсөлдөх баг тодорно. Өнөөдрийн эхний тоглолт Монголын үндэсний шигшээ болон Залуучуудын шигшээ багийн хооронд болох бөгөөд тоглолт энэ цагт эхлээд байна.
18.00 цаг. Монголын үндэсний шигшээ баг – Залуучуудын шигшээ баг
20.00 цаг. БНАСАУ-ын үндэсний шигшээ – Монголын үндэсний II шигшээ баг.
Ч.БОЛОР