Ньюс хөтөч: Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

 Багавтар үүлтэй.  Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00
  • Новотел зочид буудлын 3-р давхарын JADE танхимд Оюуны өмчийн газраас “Оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” семинарыг Оюуны өмчийн хууль эрх зүйн орчин, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээл, ашигтай загвар, зохиогчийн эрх, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал сэдвээр зохион байгуулна.
  • Хууль зүйн байнгын хороо Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана
  • Дэлхийн Байгаль орчны боловсролын сангийн гишүүн Байгаль орчны мэдээлэл сургалтын төвөөс зохион байгуулж буй “Эко сургууль хөтөлбөр”-ийн үндэсний V чуулган Багшийн хөгжлийн ордонд болно.

09.30

  • Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаантай.
10.00
  • Олон улсын ёс зүйн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс “Ёс зүйгээ дээдлэе” өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг “Holiday Inn” зочид буудлын нэг давхрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88086225
  • Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн мониторинг хэрэгжүүлсний 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хэвлэл мэдээллийн судалгааны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, шаардлага хэрэгцээний талаар "Хэвлэлийн мэдээллийн судалгаа: Дижитал зуун" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна
11.00
  • Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол, Хятадын харилцаа болон Хятадын түүх соёлтой холбогдох үзмэрүүдээс бүрдсэн “Найрамдал, Хамтын ажиллагаа- Соёлын дурсгалууд” хэмээх үзэсгэлэн Үндэсний музейд дэлгэгдэнэ. 
  • MN мэдээллийн төвд "Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар" Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ хэвлэлийн бага хурал хийнэ.
  • Сүхбаатарын талбайд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, ХХААХҮЯ болон Хүнсчдийн холбоотой хамтран Дэлхийн Хүнсний Өдрийн -ийг Бидний үйлдэл Бидний ирээдүй: Эрүүл хүнс – Зөв хооллолт. Өлсгөлөнгүй дэлхий уриан дор тэмдэглэн, хүнсний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Холбоо барих утас:99047619
  • Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
  • Үндэсний мэдээллийн төвд нийслэлийн 1-р дунд сургуулийн захирлын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тус сургуулийн эцэг эхийн холбоо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран мэдээлэл хийнэ.
11.30
  • “Үндэсний чанарын чуулган”-ыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан МҮХАҮТ болон Стандарт, хэмжил зүйн газар хамтран хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал  “Үндэсний мэдээллийн төв”-д болно. Холбоо барих утас: 90910510 /СХЗГ-ын хэвлэлийн төлөөлөгч/, 99090339 /МҮХАҮТ-ын хэвлэлийн төлөөлөгч/

14.00

  • Ёс зүйн дэд хороо Төрийн ордны“Г” танхимд хуралдана
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж