Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болно | News.MN

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болно

  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр холбогдох дүгнэлтийг гаргасан билээ. Дүгнэлтийн дагуу, тухайлбал, “Ашигт малтмал худалдсан,  худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд…нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын  үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Уг дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр их суудлын хуралдаанаа 2019 оны аравдугаар сарын 23-ны өдөр хийхээр товлоод байна гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж