Налайхын автобусыг хуучин шугамаар явуулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2015.08.29-нд нийтлэгдсэн

Налайхын автобусыг хуучин шугамаар явуулахыг хүсэв

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт цахим карт төсөл хэрэгжүүлж, түүнийг дагаад чиглэлүүдийг мөн өөрчилсөн. Тэгвэл энэ асуудалтай холбоотой санал гомдол Засгийн газрын харьяа 11-11 төвд өдөр алгасалгүй ирж байна.

Тус төвд өчигдөр ирсэн гомдлуудын дийлэнх хувь дээрх шинэчлэлтэй холбогдож буй юм. Тухайлбал, №1508283425 дугаараар холбогдсон иргэн Налайхаас Улаанбаатар хот руу үйлчилгээнд явдаг автобусыг хуучин маршрутаар нь үйлчилгээнд гаргах шаардлага байгаагаа уламжилжээ. Энэ тухай тэрээр “Налайх чиглэлийн автобусыг хуучин хэвээр нь явуулж өгнө үү. Гордокоос шууд хотруу орж ирдэг унаанд 1100 төгрөг төлөөд явдаг байсан. Одоо 2 дамжиж 2500 төгрөг зарлагадаж байна, энэ нь хүндрэлтэй байна.

№1508281487 Хан-Уул дүүргийн 3-р хороо зовудын автобусны буудлын рекламын самбарт ар талд нь автобусны чиглэл бичсэн байна. Энэ талаар нийтийн тээвэрт хэлсэн боловч арга хэмжээ авагдахгүй байна.

№1508286443 Хайлааст явах гэж Цэцэг төвийн буудал дээр 30 минут зогслоо. Автобус нь ирэхгүй байна. Нэг автобус зогсож байсан ч “Цаг болоогүй” байна гээд хүлээлгэлээ. Иргэдэд зорчиход хүндрэлтэй байна.

№1508281673 Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлийн ажилтанд долдугаа сарын 8-нд цахим үнэмлэх захиалсан одоо хүртэл гараагүй байна. Хорооноосоо асуухаар таны материал ирээгүй гэх юм. Энэ ямар учиртай вэ?.

№1508288805 Улаанбаатар хотын маршрут солигдсон. Үүнийг болиулж хуучин хэвэнд нь оруулж өгнө үү.  20,30 минут хүлээж 2,3 автобус сольж сууж байна. Ард түмнийг хүндрүүлсэн үйлчилгээ болоод байна.

№1508282190 Таван шарын автобусны буудлын явган хүний зам дээр ТҮЦ тавиад байх юм. Яг явган хүний зам дээр тавьж болдог юм уу?.

№1508287142 Хөгжим бүжгийн коллежид манай хүүхэд сурдаг. Байрны мөнгө нь 300 мянган төгрөг, төлбөрөө төлдөг, гэтэл хоолны мөнгө сарын 18000 төгрөг нэхэх юм. Гэтэл жилийн хугацаанд 2 сая гаруй мянган төгрөг төлөх гээд байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна

№1508288477 Нийтийн тээвэр богино эргэлтээр явж байгаа нь хүндрэлтэй байна. Оюутнууд өдрийн 3,4 дамжиж явах шаардлагатай болж байна. Ийм боломжийн амьдралтай хүмүүс цөөн шүү дээ гэжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж