Фитнессээр хичээллэгчдийн мэдлэгт: Өөх шатаагчийн тухай /2-р хэсэг/ | News.MN

Фитнессээр хичээллэгчдийн мэдлэгт: Өөх шатаагчийн тухай /2-р хэсэг/

Соёл зөвлөж байна

Фитнессээр хичээллэгчдийн мэдлэгт: Өөх шатаагчийн тухай /2-р хэсэг/

Фитнессээр хичээллэгчдийн мэдлэгт: Өөх шатаагчийн тухай /2-р хэсэг/

Энэ удаад өөх шатаагчийг хэрхэн хэрэглэх, яаж үр дүнг нь нэмэгдүүлэх талаар тайлбарлая. Ингээд хамгийн чухал 5 зөвлөгөөг хүргэе…

  1. Хоолны дэглэм барь
    Та дан ганц өөх шатаагч хэрэглээд турна гэсэн үг биш. Өндөр чанар бүхий өөх шатаагч таны дасгалыг хөнгөвчилж өгөх бөгөөд та дасгалжуулагчтайгаа тулж ажиллан өөрт зориулсан дасгалын хуваарь гарган тогтмол хичээллэх хэрэгтэй. Хүмүүс өөх шатаагч хэрэглэж байгаа учраас пицца ,зайрмаг зэрэг өндөр илчлэг бүхий хоол идэж болно гэж боддог. Харамсалтай нь тийм биш. Та хуримтлагдсан өөхөө задлахад бус идсэн пиццагаа шингээхэд өнөөдрийн дасгалаа зориулахыг хүсэхгүй байгаа биз дээ? Дэглэм барьж зөв хооллох нь турах хамгийн эхний бөгөөд чухал алхам.
  2. Хангалттай уураг ид
    Ихэнх өөх шатаагч нь хоолны дуршил бууруулдаг. Ингэснээр гаднаас авч буй илчлэг багасан хүн өөхөө задалж эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн гаднаас авч буй тэжээлийн хэмжээ багасдаг учраас уураг нүүрс ус зэрэг тэжээлийн дутагдалд орох эрсдэл бий болно. Мөн идэвхтэй дасгал хөдөлгөөн нь дан ганц өөхийг төдийгүй булчинг задалдаг учраас хананд өлгөөтэй хувцас шиг харагдахгүйн тулд булчингаа тэжээх уургийг хангалттай авах хэрэгтэй. Мөн турж байна гээд дан ганц гүйлтийн зам дээр гүйгээд байлгүй хүчний дасгалууд хамт хийх нь таны биеийг хурдан хугацаанд галбирлаг болгоно.
  3. Хэзээ уух нь чухал
    Дасгалын үед эрч хүч болон өөх шатаалтаа нэмэгдүүлэхийн тулд дасгалаасаа 30 минутын өмнө хэрэглэхийг зөвлөдөг. Мөн хоолны дуршил бууруулдаг учраас өдрийн хоолноосоо 30 минутын өмнө уух нь илүүдэл илчлэг авах эрсдэлээс хамгаалдаг.
  4. Ус уу
    Бодисын солилцоог түргэсгэн хөлрөлтийг нэмэгдүүлдэг тул та шингэний дутагдалд амархан орох эрсдэлтэй. Мөн найрлагад нь байх кафен нь шээс хөөх үйлчилгээтэй тул та биеийнхээ усыг маш хурдан алдана. Шингэний дутагдалд орсноор биеэр эргэлдэх цусны эзлэхүүн багасаж эд эсүүдэд хүчилтөрөгч болон бусад тэжээл хүрч чадахгүй.
  5. Завсарлага ав
    Кафены байнгын хэрэглээ нь кортизол дааврын хэмжээг нэмэгдүүлдэг энэ нь булчингийн задралд хүргэдэг. Мөн байнга өөх шатаагч хэрэглэх нь таны биеийн төрөлхийн бодисын солилцооны эрчмийг бууруулдаг байна. Мөн кафены үйлчилгээнд хүний бие дасдаг ба хэрэв дасал үүсвэл үр дүн нь буурна гэсэн үг. Тиймээс 2-4 долоо хоног хэрэглээд 2 долоо хоног завсарлан эргээд хэрэглэх замаар хэрэглээрэй.

Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж


Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/  эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/  болон өөрийн биеэр ирж нарийн зөвлөгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж