УИХ-ын даргын хожимдсон ухаарал | News.MN

УИХ-ын даргын хожимдсон ухаарал

УИХ-ын даргын хожимдсон ухаарал

УИХ-ын даргын хожимдсон ухаарал

ФАТФ хэмээн олон улсын байгууллага Монгол Улсын “хар жагсаалт”-д оруулах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж буй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын мөнгө угаах, терроризмын эсрэг арга хэмжээ авахыг бүтэн жилийн хугацаанд сануулж буй. Тодруулбал, ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-н үзүүлэлтийн шаардлагыг хангаж, 4 асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж дахин ирсэн. Энэ сануулгын дагуу хуулиа өөрчлөх, асуудлаа шийдэх хангалттай цаг хугацаа манайд байсан. Гэвч УИХ-ын дарга гэнэт ухаарсан мэт ганц өдрийн дараа шийдвэрлэх хурал болох гэж байхад албаныхныг дуудаж, өрөөндөө “загнаад”, гадаад, дотоодын Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөллүүдийг дуудан “биднийг авраач” хэмээн царай алдаж байгаа талаарх мэдээлэл хөвөрсөн нь олон хүнийг гайхашруулж байна. Үнэн хэрэгтээ УИХ улстөржихөөсөө өмнө энэ асуудлыг шийдээд, хууль эрх зүйн орчноо сайжруулаад, хариуцлагаа тооцоод явсан бол хоолойд тулсан цагт нь бид гэнэт ухаарсан мэт аашлахгүй байх боломж байсан. Бүр гадныхны өмнө УИХ-ын дарга нь царай алдаж, бидэн туслаач гээд суух ч үгүй байлаа.

Цагийн юмыг цагт нь бус цагийг нь тулгаж хийдэг монгол зан хар жагсаалт зэрэг улс орны хувь заяаг шийдэх зүйл дээр баймааргүйсэн. Хэрэвзээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсэж, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох гээд нэг хэсэгтээ “сэхэхгүйд” хүрнэ гэдгийг УИХ-ын гишүүд, эрхэм дарга нар мэдэхийн сайнаар мэдэж байгаа сан.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-15 59.153.114.11

Сайтад дэндүү үг хэллэг хэрэглэх юм. Ямар хүний мууд дуртай ард түмэн бэ гэж бодогдлоо. Их хурлын дарга боловсролтой, мэдлэгтэй боловсон төлөв даруу хүн. Саарал жагсаалтад ороход улс төр өөрсдөө буруутай. Том хэргүүд шийдэгдэхгүй шүүх хуулийн байгууллагынхан юу бодож суугаа бол доо.

Avatar

Зочин 2019-10-15 192.82.70.56

ИХ Хурлын дарга гэж мангуу, сэтгэц хэвийн бус нөхөр байнаа, Хүрэлсүхийн гарыг харсан энэ бүтэхгүй ээ харваас.

Avatar

Зочин 2019-10-15 202.21.113.238

Юун ухаарал гэж. Мангуу гар шд

Avatar

Зочин 2019-10-15 49.0.213.35

За яахав дэ. Нэг хар жагсаалтанд ороод үзчих хэрэгтэй. Гуйлгачин болоод модоо бариал ирэхээрээ хөрсөн дээрээ бууж ирнэ биз. Нэг л их марксизм ленинизм социализмыг мөрөөдсөн улсууд байдаг буцаагаад 80-аад оны байдалд нь аваачаад ямархуу байсныг нь сануулаад, сагсуу залуучуудад ямар байсныг нь сургаад өгвөл чөлөөт эдийн засаг, барууны хөрөнгө оруулалт, хүний эрх зэрэг нь ямар сайхан зүйл болохыг ойлгож магадгүй

Avatar

Zochin 2019-10-15 66.181.185.239

Өөрснөө хариуцлагагүй байж ард түмнээсээ яаж хариуцлага нэхэх вэ?

Avatar

Зочин 2019-10-15 49.0.213.35

Хохь нь

Avatar

Зочин 2019-10-15 182.160.0.113

Ярьсаар сануулсаар байхад энэ Төрийн Гурьан тэнэг албаар л оруулчихсан даа.

Avatar

Зочин 2019-10-15 182.160.0.113

Төрийн том гурав гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг өвчтэй хүмүүсийг турхирсаар байгаад хар жагсаалтанд албаар оруулав шив. Ялангуяа Хүүк бол гадаадын хөрөнгө оруулагчдыг ойлгохгүй нөхөр гэнэ.

Avatar

Зочин 2019-10-15 27.123.214.2

Шалгалтын урдах өдөр хичээлээ уншдаг оюутан шиг Монгол улсын төрийн 3ан өндөрлөг

Avatar

Зочин 2019-10-15 202.131.247.12

ПОПРСОН улч төрч Хүрэлсүх Баттулга Занданшатар улс орныг сүйрүүлж дуусгаад эд нар өөрсдөө гадагшаа зайлаад өгөх биздээ Төлөөсөнд нь бидний үр хүүхэд Венесуелийн хувь заяатай учирч модоо барина Ийм байлгахыг Баттулга Хүрэлсүх 2 хүёээд байгаа биздээ Тэгээд өөрсдөө Мадура болоод амар сайхандаа жарганадаа

Avatar

йыб 2019-10-15 202.131.225.197

За яахав дэ. Нэг хар жагсаалтанд ороод үзчих хэрэгтэй. Гуйлгачин болоод модоо бариал ирэхээрээ хөрсөн дээрээ бууж ирнэ биз. Нэг л их социализмыг мөрөөдсөн улсууд байдаг буцаагаад 90 он 2000 оноос өмнөх байдалд нь аваачаад ямархуу байсныг нь сануулаад, сагсуу залуучуудад ямар байсныг нь сургаад өгвөл чөлөөт эдийн засаг, барууны хөрөнгө оруулалт, хүний эрх зэрэг нь ямар сайхан зүйл болохыг ойлгож магадгүй.

Avatar

Zochin 2019-10-15 103.212.119.119

Uhaanii nyd muu gedeg shig urvagar tsarainiih ni nyd ch gesen muuhai shde Zandanshatar l*****n!

Avatar

evroopoos 2019-10-15 193.91.98.156

Za neg ih aigaad baih yumgui dee aingej hudlaa ailgaj baigaad l hamag bayalagiig mini oorsdiinhoo luivarchin kompanuudaar deeremduuldeg sh dee Bid oorsdiigoo medne geed l suuj baih zorigtoi huuhduud alga daa manaid bugd mongo idchihsen atgand ni orchihson baagiinuud

Avatar

Зочин 2019-10-15 202.131.234.154

Tegej bodoj bolohgui bas ter FATF-ihni helsen vnen shd, neeh avilgiin index undur, ATG ni baahan l avilga shalgasna murtluu neg ch hvniig shiitgel yal onoogoogui gedeg chin ugaasaa l zavharal, huuli erh zuin orchin sul gej dvgnegdheer l bna shvv dee

Avatar

Baidi 2019-10-15 202.126.89.214

Ээ хөөрхий бидний байгаа бодит байдал өнгөрсөн хойно дэмий алхам хийж ямааны гарз лугаа

Avatar

Зочин 2019-10-15 202.126.89.122

Морь унасан толгойгүй хүмүүс бол биднийг удирдаж дарга гэдэг албан тушаалтай хормойгоо чирсэн ХҮН ЦЭЛ-үүд.

Avatar

Зочин 2019-10-15 78.187.120.177

Харин тийм, энэ асуудал өнөөдөр биш, аль арван жилийн өмнөөжс л угшилтай яваад л байсан, Монгол Банк даахнч ухаарч хөдлөөгүй дээ, тэнд байдаг санхүүгийн мэдээллийн алба билүү тэрнийгээ ч бэхжүүлэх, олон улсын байгууллагаас өгч байгаа анхааруулгыг даан ч авч хэлэлцээгүй, энэ Спикер юу вэ, инээд хүргээд байгаарай…

Avatar

Зочин 2019-10-15 202.126.88.59

Nongol bank Sanhuugiin zohitsuulah horoo mash myy ajillalaa

Avatar

Зочин 2019-10-15 192.82.70.56

Санхүүгийн зохицуулах хороо чинь харин гайгүй ажиллаад байх шиг байсан шүү, хоморгонд явж л таарлаа ил даа ккк

Avatar

Bait 2019-10-15 83.23.240.89

Naadah uulzalt mash ih oroitson hural ni odoo bolz bhad barag margaash ni uulzaz bn shuu dee gashilsan tolgoinuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж