УИХ-ын даргын хожимдсон ухаарал

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын хожимдсон ухаарал

УИХ-ын даргын хожимдсон ухаарал

ФАТФ хэмээн олон улсын байгууллага Монгол Улсын “хар жагсаалт”-д оруулах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж буй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын мөнгө угаах, терроризмын эсрэг арга хэмжээ авахыг бүтэн жилийн хугацаанд сануулж буй. Тодруулбал, ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-н үзүүлэлтийн шаардлагыг хангаж, 4 асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж дахин ирсэн. Энэ сануулгын дагуу хуулиа өөрчлөх, асуудлаа шийдэх хангалттай цаг хугацаа манайд байсан. Гэвч УИХ-ын дарга гэнэт ухаарсан мэт ганц өдрийн дараа шийдвэрлэх хурал болох гэж байхад албаныхныг дуудаж, өрөөндөө “загнаад”, гадаад, дотоодын Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөллүүдийг дуудан “биднийг авраач” хэмээн царай алдаж байгаа талаарх мэдээлэл хөвөрсөн нь олон хүнийг гайхашруулж байна. Үнэн хэрэгтээ УИХ улстөржихөөсөө өмнө энэ асуудлыг шийдээд, хууль эрх зүйн орчноо сайжруулаад, хариуцлагаа тооцоод явсан бол хоолойд тулсан цагт нь бид гэнэт ухаарсан мэт аашлахгүй байх боломж байсан. Бүр гадныхны өмнө УИХ-ын дарга нь царай алдаж, бидэн туслаач гээд суух ч үгүй байлаа.

Цагийн юмыг цагт нь бус цагийг нь тулгаж хийдэг монгол зан хар жагсаалт зэрэг улс орны хувь заяаг шийдэх зүйл дээр баймааргүйсэн. Хэрэвзээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсэж, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох гээд нэг хэсэгтээ “сэхэхгүйд” хүрнэ гэдгийг УИХ-ын гишүүд, эрхэм дарга нар мэдэхийн сайнаар мэдэж байгаа сан.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж