Монгол Улсад анх удаа Пост-докторын судалгааны тэтгэлгийг МУИС олгоно

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Монгол Улсад анх удаа Пост-докторын судалгааны тэтгэлгийг МУИС олгоно

Монгол Улсад анх удаа Пост-докторын судалгааны тэтгэлгийг МУИС олгоно

МУИС судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд МУИС-ийн профессорын судалгааны ажлыг дэмжих, авьяаслаг залуу эрдэмтдийг МУИС дээр хийгдэж буй судалгааны ажилд оролцуулах, зорилгоор “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлсэн залуу эрдэмтдэд судалгааны тэтгэлгийг Монгол Улсад анх удаа олгохоор боллоо. “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлж шалгарсан эрдэмтэн хагас жилийн хугацаанд сар бүр МУИС-ийн ахлах багшийн цалинтай тэнцэхүйц тэтгэлгийг авах юм.

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуульд пост-докторын судалгааны тэтгэлгийг дараах сэдвүүдээр зарлаж байна.

  • Сэргээгдэх эрчим хүч ба ухаалаг эрчим хүчний судалгаа хөгжүүлэлт
  • Эрчим хүчний тархмал үүсгүүрийн судалгаа
  • Уул уурхайн тоон өгөгдлийн статистик шинжилгээ, түүний стохастик процессүүд
  • Микроорганизм ба металлын сульфидийн эрдсийн харилцан үйлчлэлийн механизмын судалгаа
  • Мезефор силика нанопартикл шинээр гарган авч түүнийг хорт хавдрын оношилгоонд хэрэглэх нь
  • Hyrdogel ашиглан хүнд метал усан уусмалаас шингээх
  • 3D принтер ашиглан бага оврын рентген-флуоресценцийн спектрометрийг хөгжүүлэх нь
  • Текст шинжлэл дээр суурилсан мэдлэгийн загварчлал
  • Гурван хэмжээст дэлгэц
  • Агро уур амьсгалын нөөцийн шинэчилсэн үнэлгээ, шинжүүр утгууд
  • Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгаль орчинд нөлөөлж буй зарим бохирдлыг судлах нь
  • Цэвэрлэх байгууламжаас ялгарах лагийг боловсруулж, ашиглах арга зам
  • Монгол орны бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлын биологийн идэвхт нэгдлийн судалгаа

Пост-докторын үргэлжлэх хугацаа: 2019.12.01-2020.05.31

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Докторын дипломын хуулбар /эх хувийг авчрах/;
  4. Бүтээлийн жагсаалт;
  5. Судалгааны ажлын урьдчилсан төлөвлөгөө;
  6. Пост-докторын судалгааны ажлын удирдагчийн пост-докторт сургах боломжтой эсэх талаарх тодорхойлолт;
  7. Ажил эрхэлж буй бол ажлын газрын тодорхойлолт.

Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 8-ны 17.00 цаг

Материал хүлээн авах хаяг: МУИС-ийн хичээлийн 1-р  байр 2 давхар,  206 тоот, Утас:77307730-1145

Сонирхсон эрдэмтэд https://www.num.edu.mn/filesnum/juram/Пост-докторын журам.pdf хаягаар мэдээлэл авна уу.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж