Аж Үйлдвэрийн сайдын 99 тоот тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Монголд анх удаа “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдаа өчигдөр Чингис хааны талбайд нээгдсэн. Үзэсгэлэн худалдаа маргааш өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд 21 аймаг, нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломж олгож байгаа.
Тухайлбал, энэхүү үзэсгэлэн худалдаанаас төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнээс гадна “Мастер додо”, “Говь”, “Best shoes” зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой.
Үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН оролцох төдийгүй эдгээрээс “Үндэсний брэнд”-ийг өргөмжилж, урамшуулна. Ингэхдээ тэргүүн байранд шалгарсан нэг ААН-д Гран при шагнал олгож, 27 шилдэг нэрийн бүтээгдэхүүнийг тодруулах юм.
Энэ өдөр маргааш болно, мөн энэхүү үзэсгэлэн худалдааг цаашид нийслэлийн зургаан дүүрэгт есдүгээр сарын 10-ыг хүртэл үргэлжлэн зохион байгуулахаар болжээ.
Үзэсгэлэн худалдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ линкээс үзэх боломжтой.
Г.ХОРОЛ