Оросын талаар эерэг мэдээлэл бага байгааг судалгаа харуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Оросын талаар эерэг мэдээлэл бага байгааг судалгаа харуулжээ

Оросын талаар эерэг мэдээлэл бага байгааг судалгаа харуулжээ

Оросын мэдээллийн “Россия сегодня” агентлагаас хийсэн судалгаагаар гадаад улс орнуудын хэвлэл мэдээлэлд Оросын талаар нийтэлж, нэвтрүүлж байгаа мэдээллийн дийлэнх сөрөг байгааг харуулжээ. Тухайлбал, Их Британи, АНУ, Герман, Итали, Канад, Франц, Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 2019 оны эхний хагас жилд Оросын талаар гарсан мэдээллийн 49,81 хувь нь сөрөг агуулгатай байжээ. 48,12 хувь нейтраль, харин 2.07 хувь нь эерэг мэдээлэл байжээ.

Энэ судалгаа нь Оросын эсрэг зохион байгуулалттай хэвлэлийн сөрөг мэдээлэл явуулж байгааг харууллаа хэмээн Төрийн Думын гишүүн Евгений Ревенко дүгнэсэн байна. Ялангуяа энэ аянд АНУ, Их Британи онцгой үүрэгтэй байгаа хэмээн тэр хэллээ.

Судалгаанд дээр дурдсан улсуудын хэвлэл мэдээлэлд гарсан Оросын тухай 81 мянга 500 мэдээ, нийтлэлийг дүгнэн шинжилсэн байна. Ингэхдээ тухайн улс орны тэргүүлэх 10 хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамруулж, “Россия” гэсэн түлхүүр үгээр хайлт хийсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж