Оросын арилжааны том банкны нэг болох Сбербанк ирэх жилээс салбарууддаа кофе шоп ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Эхний ээлжинд томоохон хотуудын салбаруудад нэвтрүүлж, цаашдаа бүх салбараа хамруулна хэмээн Сбербанкны нэгдүгээр орлогч захирал Алщксандр Ведяхин РИА Новости-д өгсөн ярилцлагаа хэлсэн байна.
Түүний хэлснээр энэ ажилд хамтрах аж ахуйн нэгжийг хайж байгаа ажээ.
"Хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдтэй одоо ид ярилцаж байна. Ямар хэлбэрээр, яаж хийх вэ гэдэг дээр шинэ санаа хайж байна. Кофе шопны сүлжээ бизнестэй хэд хэдэн компани манай саналыг сонирхож байгаа. Ирэх оны эхээр түншлэгчээ сонгоно” хэмээн тэр хэллээ.
Моксва болон Санкт Петербург хотын зарим салбарт хийсэн туршилт амжилттай болосн учраас бүх салбарт нэвтрүүлэхрээр шийдсэн хэмээн Ведяхин хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ