Оросын 4500 сургууль биеийн тамирын заалгүй

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Оросын 4500 сургууль биеийн тамирын заалгүй

Оросын 4500 сургууль биеийн тамирын заалгүй

Оросын сургуулиудын 10 хувь буюу 4500 нь биеийн тамирын заалгүй байна хэмээн ОХУ-ын Боловсролын яамны Төрийн бодлогын газрын захирал Жанна Садовникова Бүх нийтийн эрүүл мэндийн форумын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.

Боловсролын яамны зүгээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байгааг Жанна Садовникова хэлээд боловсролын бүх байгууллага биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөлийг хангасан байх ёстой гэжээ. Боловсролын байгууллага биеийн тамир, спортоор хичээллэх боломж нөхцөлтэй байх нь нийгмийн эрүүл мэндэд шууд нөлөөтэйг тэр онцолсон байна.

Мөн түүний хэлснээр нэг сурагчийн нэг өдрийн хоолны мөнгөнд улсын төсвөөс 113 рубль зарцуулж байгаа бөгөөд үүний 46 рублийг өглөөний цайнд, үлдсэн 67 рублийг өдрийн хоолонд зарцуулж байгаа ажээ. Оросын дунд сургуулийн сурагчдын 54 хувь нь нэг удаагийн халуун хоол буюу өдрийн хоолонд, харин 25 хувь нь хоёр удаагийн халуун хоол буюу өглөөний цай болон өдрийн хоолонд хамрагдаж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж