ДӨРВӨН ӨӨР ЭХ СУРВАЛЖ, ХОЁР ӨӨР АРГА
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол бол маш том асуудал. Агаарын бохирдлын хор хөнөөл маш ноцтой түвшинд байгаа бөгөөд хамгийн их бохирдсон бүс нутагт амьдардаг хүмүүсийн уушгины эрүүл мэнд муудаж, амьсгалын замын халдвар ихэсч, амьдрах хугацаа богиноссон байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийг оролдож, Засгийн газар хотын төвийг тойрсон агаарын бохирдлын эх үүсвэр болох захын гэр хорооллуудад анхаарлаа хандуулж байна. Гэр хорооллуудад айл өрхүүд хоол хийх болон дулааны зориулалтаар нүүрс түлдэг.
2019 оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатарт түүхий нүүрс түлэхийг хориглов. Засгийн газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 40-50 хувь бууруулна хэмээн амалж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Энэ өөрчлөлттэй зэрэгцэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам агаарын чанарын индекс (AQI)-ийг хэрхэн тооцоолох талаар 2018 оны аравдугаар сард дүрмийн өөрчлөлт оруулсан /мөн 2019 оны хоёрдугаар сард хэрэгжүүлсэн/. Энэ өөрчлөлтөд хоёр чухал зүйл байна. Нэгдүгээрт, бохирдлын физик утгыг мэдээлэхээ больж, зөвхөн AQI-ийг харуулдаг болсон. Энэ нь судлаачид нээлттэй мэдээллийн платформ (openaq.org гэх мэт)-оос тайлангийн найдвартай мэдээлэл авах боломжгүй болсон гэсэн үг. Хоёрдугаарт, урьд өмнө хэрэглэж байсан агаарын бохирдлын нэг цагийн дундаж мэдээллийн оронд гурван цаг хүртэлх хэлбэлзэл бүхий дунджийг тооцоолдог болсон. Ингэснээр агаарын өөрчлөлтийн хамгийн дээд болон доод цэгийг тодорхойгүй болгон дундажлаж, агаарын бохирдол буурч байгаа мэт харагдуулж байна.
Эхлээд Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар маш эмх цэгцтэйгээр авч үзье.
Агаарын бохирдлын тухай ихэнх хүмүүс агаарын чанарыг хянах сайт Agaar.mn-ээс хотын эргэн тойронд байрладаг 12 станцаар дамжуулан цаг тутамд хардаг. Улаанбаатар хот агаарын чанар дөрвөн эх сурвалжтай.
Agaar.mn – Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны нэг хэсэг – 12 станц
Tsag-agaar.gov.mn – Ус, цаг уур, орчны шинжилгээний газар – 4 станц
StateAir.mn – Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам – 1 станц
People in Need – агаарын чанарыг хянах шинэ 16 станцыг 2019 онд олон улсын ТББ-аас ашиглалтад оруулсан
Монголын Засгийн газар агаарын чанарыг тайлагнах дээр дурдсан шинэ стандартыг ашигладаг. Энэ нь 16 станц Монголын шинэ тайлангийн стандартыг, 17 станц АНУ-ын EPA тайлангийн стандартыг ашиглаж байна гэсэн үг юм. Доорх хүснэгтэд станц бүрийн агаарын чанарын хяналтын төрлийг харуулсан байна.
№ | Нэр | Эх сурвалж | Иат | Ион | Төрөл | |
1 | Нисэх | agaar.mn | 47.863943 | 106.779094 |
| |
2 | Толгойт | agaar.mn | 47.922495 | 106.794805 | PM10, PM2.5, CO, SO2, NO2,O3 | |
3 | МНБ | agaar.mn | 47.929732 | 106.888629 | PM10, PM2.5, CO, SO2, NO2,O3 | |
4 | Амгалан | agaar.mn | 47.913429 | 106.997907 | PM10, PM2.5, CO, SO2, NO2,O3 | |
5 | Мишээл экспо | agaar.mn | 47.8943389 | 106.8824722 | PM10, CO, SO2, NO2, O3 | |
6 | Баруун 4 зам | agaar.mn | 47.9153833 | 106.8941944 | PM10, PM2.5, CO, SO2, NO2 | |
7 | Бөхийн өргөө | agaar.mn | 47.9176056 | 106.9373611 | PM10, PM2.5, CO, SO2, NO2, O3 | |
8 | 100 айл | agaar.mn | 47.9329056 | 106.9213833 | PM10, CO, SO2, NO2, O3 | |
9 | Монгол газар | agaar.mn | 47.9035389 | 106.8507083 | PM10, CO, SO2, NO2 | |
10 | Ургах наран | agaar.mn | 47.8664611 | 107.1180194 | PM10, CO, SO2, NO2, O3 | |
11 | Баянхошуу | agaar.mn | 47.95756 | 106.822752 | PM10, PM2.5, SO2 | |
12 | 1-р хороолол | agaar.mn | 47.917981 | 106.848061 | PM10, PM2.5, CO, SO2, NO2 | |
13 | УБ 11 | tsag-agaar.gov.mn | 47.951 | 106.904 | PM10, SO2, NO2 | |
14 | УБ 3 | tsag-agaar.gov.mn | 47.917 | 106.848 | SO2, NO2 | |
15 | УБ 9 | tsag-agaar.gov.mn | 47.981 | 106.94 | SO2, NO2 | |
16 | УБ 6 | tsag-agaar.gov.mn | 47.913 | 106.972 | SO2, NO2 | |
17 | Америк элчин | stateair.mn | 47.928 | 106.929 | PM2.5 | |
18 | БГД 9-р хороо | People in Need | 47.924417 | 106.865684 | PM2.5 | |
19 | БЗД 27-р хороо | People in Need | 47.939127 | 106.931421 | PM2.5 | |
20 | БЗД 21-р хороо | People in Need | 47.953734 | 106.943219 | PM2.5 | |
21 | БЗД 24-р хороо | People in Need | 47.925953 | 106.987388 | PM2.5 | |
22 | БЗД 2-р хороо | People in Need | 47.933672 | 106.935634 | PM2.5 | |
23 | БЗД 9-р хороо | People in Need | 47.935863 | 107.006293 | PM2.5 | |
24 | СХД 26-р хороо | People in Need | 47.937128 | 106.793034 | PM2.5 | |
25 | СХД 67-р сургууль | People in Need | 47.953246 | 106.826962 | PM2.5 | |
26 | СХД 9-р хороо | People in Need | 47.957138 | 106.836971 | PM2.5 | |
27 | СХД | People in Need | 47.917981 | 106.848061 | PM2.5 | |
28 | СХД 3-р хороо | People in Need | 47.922826 | 106.794645 | PM2.5 | |
29 | СХД 5-р хороо | People in Need | 47.932849 | 106.817432 | PM2.5 | |
30 | СБД 16-р хороо | People in Need | 47.968355 | 106.929907 | PM2.5 | |
31 | СБД 9-р хороо | People in Need | 47.929507 | 106.913833 | PM2.5 | |
32 | Төв номын сан | People in Need | 47.914649 | 106.91701 | PM2.5 | |
33 | Зайсан | People in Need | 47.885564 | 106.91161 | PM2.5 |
Засгийн газрын агаарын чанарын мэдрэгчийг буруутгаж байгаа хамгийн гол үндэслэл нь агаарын хамгийн их бохирдолттой байдаг гэр хороололд харьцангуй цөөн байрладаг явдал юм. Харин “People in Need” Засгийн газрын алдааг нөхөх маш сайн зүйл хийжээ.
2018 ОНЫ АРАВДУГААР САРД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ
Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн мэдээллийн хэрэгслээр Улаанбаатар хотод агаарын бохирдол өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан гэсэн мэдээлэл гарч байна. Ikon.mn сайтад “2019 оны аравдугаар сарын 10-ны байдлаар агаарын бохирдол 2017 оны мөн үетэй харьцуулахад бага байна”, Ийгл Ньюс “2019 оны аравдугаар сард агаарын бохирдол 50 хувиар буурсан байна” хэмээжээ.
Энэ хоёр хоёулаа алдаатай харагдаж байна. Ikon.mn мэдээллийн эх сурвалж нь ийм дүгнэлт хийхэд хэтэрхий цөөн бөгөөд 2019 оны нэг өдөр, 2017 оны нэг өдрийг харьцуулж үзвэл хоёр жилийн өмнө харьцангуй хүйтэн байсан. "Ийгл Ньюс"-ийн мэдээлэлд өмнө нь хэр байсан талаар ямар ч эх сурвалж өгөөгүй байна. Үүнээс гадна, энэ мэдээ гарахад аравдугаар сар талдаа ч ороогүй байсан.
Нэг гол асуулт бол өөрчлөлтийн өмнөх ба дараах агаарын чанарыг шууд харьцуулах боломжтой юу. Өөрчлөлтүүдийг жагсаагаад үзье. АЧИ тооцоо хэд хэдэн хэсгээс бүрдэнэ:
- AQI ангилал
- Физик үнэлгээ
- Нэгтгэх арга
- AQI томьёо
Одоогийн монгол стандарт дөрвөн хэсгээс гурвыг нь өөрчилсөн. АНУ-ын EPA-тай харьцуулж үзье.
Харьцуулж үзэхэд өнгө, ерөнхий тайлбар нь хоорондоо таарч байна. Харин физик үнэлгээний цэгүүд их өөрчлөгдсөн байна.
Энд бид мэдэгдэхүйц өөрчлөлтийг харж болно. Хамгийн том өөрчлөлт бол бохирдлын хамгийн аюултай төрөл болох PM2.5-ийг илрүүлэх цэгүүд юм. АНУ-ын EPA нь "сайн" агаар гэж куб метр тутамд 12 микрограмм хязгаартай байхыг хэлдэг. Монголын шинэ “сайн” агаар нэг куб метрт 35 микрограмм хүртэл байна. АНУ-ын EPA харин ийм агаарыг "дунд зэрэг" гэж үздэг бөгөөд бүр “муу”-тай тэнцэхэд ойрхон байна. АНУ-ын Монгол АЧИ утгыг PM2.5-д харуулсан схемийг энд оруулав.
Монголын АЧИ-ийн PM2.5 концентрац доогуур байгаа боловч нэг куб метрт 150 микрограмм гэдэг нь АНУ-ын AQI-ээс өндөр юм.
Энэ юу гэсэн үг вэ? Хэрэв та зөвхөн агаарын чанарын ангиллыг тоолж үзээд "Энэ сард агаарын чанар хэдэн цаг сайн байв?" гэх мэтээр асуувал илүү олон ногоон, цөөн улбар шар харна.
Дараагийн нэг том арга бол нэгтгэх арга юм. Дээрх цэгүүдийн хүснэгтэд PM2.5 утгыг 24 цагийн турш хэмждэг гэжээ. Энэ нь АНУ-ын EPA хэмжигдэхүүн дээр эрүүл мэндэд хортой, аюултай гэж тооцогдохын тулд 24 цагийн турш 200-аас дээш хэмжээтэй PM2.5 АЧИ-тэй байх ёстой гэсэн үг юм. Гэсэн хэдий ч ихэнх PM2.5 станцууд үнэндээ нэг цагийн интервалтай байдаг. Энэ нь агаарын бохирдлын нэмэгдэж буй, буурч буйг харахад хялбар болгодог боловч тодорхой цагийн дотор агаарын бохирдлын аюулын талаар тодорхойгүй байдлыг үүсгэдэг.
Монгол улсын агаарын чанарын шинэ стандарт нь AЧИ утгыг нэгтгэх арга хэлбэрийг өөрчилсөн. Нэг цагийн дундаж PM2.5-ийн оронд одоо гурван цагийн дунджийг тооцож дараа нь шинэ АЧИ-рүү хөрвүүлнэ. Энэ физик хэмжигдэхүүн хэрхэн өөрчлөгдөж байгааг харцгаая.
Хэрэв бид АНУ болон Монголын АЧИ стандартуудын хөрвүүлэлтийг авч үзвэл дээрх нөхцөл байдал ижил төстэй байгааг харж болно.
Энэ юу гэсэн үг вэ? Зүгээр л монголын шинэ стандарт хамгийн өндөр цэгийг дундажлаад агаарын чанар цаг тутамд багасч харагдаж байна. Энэ нь өгөгдөл худлаа байна гэсэн үг үү? эсвэл шинэ стандарт муу байна гэсэн үг үү? Аль нь ч биш. Дүрмийн өөрчлөлтийн өмнөх ба дараах өгөгдлийг нэг стандарт болгон хувиргахгүйгээр шууд харьцуулж болохгүй гэсэн үг.
Хэрэв бид өгөгдлийг өдрийн түвшинд (24 цагийн дундаж) нэгтгэвэл юу болох вэ? АНУ ба монгол стандартыг одоо харьцуулж үзье.
Таны харж байгаагаар өдрийн түвшинд нэгтгэсэн стандарт харилцан адилгүй гэдэг нь дээрх цагийн харьцуулалтаас мэдэгдэхүйц байна. Нэгдүгээр сарын сүүлчээр AЧИ түвшин доогуур байсан бол Монгол Улсын стандарт нь мэдэгдэхүйц ялгаатай байна. Эдгээр тоонууд нь яг ижил физик утгууд дээр суурилдаг ба зөвхөн АЧИ-ийг тооцоолох, өгөгдлийг нэгтгэхэд ашигладаг арга нь өөр юм.
ДҮГНЭЛТ
Саяхан түүхий нүүрсэнд тавьсан хориг, маргаантай шинэ түлшний төрлийг нэвтрүүлэх, агаарын чанарыг тооцоолох арга хэлбэрийг өөрчилснөөр энэ байдал илүү төвөгтэй болж байна гэсэн үг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны энэ үйлдэл нь агаарын бохирдлыг буурч байгаа юм шиг харагдуулах төдий, хөгжлийн хувьд ухралт юм.
Нэмж дурдахад, би 2019 оны хоёрдугаар сараас өмнө мэдээлсэн агаарын бохирдлын өгөгдлийг (ялангуяа PM2.5 эсвэл PM10, ижил нэгтгэх өөрчлөлттэй) дүрмийн өөрчлөлтийн дараах өгөгдөлтэй харьцуулж болохгүй гэдгийг харуулсан. Энэ жил агаарын чанар сайжрах уу?
Бэлтгэсэн Б.АМАРБАЯСГАЛАН
ЭХ СУРВАЛЖ: MONGOLIAN DATA STORIES
Холбоотой мэдээ