Ёс зүйн хороонд дуудагдах гэнэт “баяжигсад” хэн бэ? | News.MN

Ёс зүйн хороонд дуудагдах гэнэт “баяжигсад” хэн бэ?

Ёс зүйн хороонд дуудагдах гэнэт “баяжигсад” хэн бэ?

Ёс зүйн хороонд дуудагдах гэнэт “баяжигсад” хэн бэ?

УИХ-ын Ёс зүйн дэд хороонд нэр бүхий УИХ-ын гурван гишүүн үндэслэлгүй, гэнэт “баяжсан” гэсэн гомдол иржээ. Энэхүү гомдлыг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл тус хороонд ирүүлсэн бөгөөд энэ долоо хоногт Ёс зүйн дэд хороо шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, шийдвэрлэнэ.

Жил бүр Авлигатай тэмцэх газар /АТГ/-т мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-т дурдсан орлого, хөрөнгө нь нэмэгдсэн, Ёс зүйн хороонд дуудагдах гишүүд бол УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нар гэнэ. УИХ-ын гишүүд АТГ-т жил бүр өөрийн ХОМ-ийг гаргаж, түүнийг нь олон нийтэд нээлттэй тайлагнадаг. Тэгвэл дээрх гурван гишүүний ХОМ анх гишүүн болж байснаас хойш илүү их нэмэгдсэн гэж иргэний нийгмийн байгууллага үзэж, АТГ-т шалгуулахаар хандаж. Гэвч АТГ-аас энэ асуудлыг УИХ-ын Ёс зүйн хороо хэлэлцэх хуультай хэмээн тус хороонд шилжүүлсэн байна. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч Ёс зүйн дэд хорооны гишүүд ирцийг нь албаар бүрдүүлэхгүй байна гэж тус хорооны дарга нь хэлж байсан. Тиймээс хорооны бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж  гэнэт “баяжсан” гишүүдийн асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр товлоод буй.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-15 64.119.20.224

Shog yumaa shig yumaa

Avatar

Зочин 2019-10-15 103.229.123.222

гэнэт хѳрѳнгѳжсѳн хулгайч нарыг татварын шалгалт оруулаад хѳрѳнгѳѳ нотолж чадахгүй бол улсын орлого болгодог хуультай болох хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2019-10-15 103.229.123.222

надаас тэнэг хүн хууль баталдаг гэхээр сонин шүү хурааж хуримтлуулсан мѳнгѳѳрѳѳ байрны урьдчилгаа ѳгѳѳд байраа аваад нѳат татварын буцаан авалтаа авах гээд за ёстой хаанаас авсан хэн ѳгсѳн баримт энээ тэрээ гээл аймаар юм болж байж нэг юм ѳгдѳг бналээ би уурлаад энэ баян хүмүүс чинь яаж тэр олон хѳрѳнгѳѳ нотолдог юм гэсэн манайхаар үйлчлүүлдэгүй юмаа гэж хэнэгч үггүй харйулж бгаан юмдаа нѳгѳѳ татварын байцаагч нь. үнэндээ шударга бус байгооз дэ.

Avatar

Зочин 2019-10-15 150.129.140.145

ОЮУНЧИМЭГ НЬ ХАС БАНКНААС ХАГАС ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ЗЭЭЛ НЭРЭЭР ЛУЙВАРДААД ӨРГЙ ГЭЖ ХУДАЛ ХЭЛЖ НЭР ДЭВШИЖ СЦЦСАН НЭГЭН. ТҮҮНИЙГЭЭ ИДЭЭД ЦАДАЖ БУЙ НЬ ТЭР БАЙХАА

Avatar

Зочин 2019-10-15 66.181.176.129

ХУВХАЙНУУД ХУДЛАА ШААСААР БАЙГААД ГАРЧ ИРЭЭД Л ХАГА БАЯЖЧИХ ЮМ ДАА. ТӨРИЙН БУЯН НОЦТОЙ ХҮНДДЭНЭ Л ДЭЭ.

Avatar

Зочин 2019-10-15 202.126.89.13

Мэдээ, шүлэг уншдаг 2-ыгоо л шалга.Лу.Болд тэртээ тэргүй хахсан баян.

Avatar

Зочин 2019-10-15 103.212.118.13

Нэг нь мэдээ уншдаг, нөгөө нь шүлэг уншдаг байх тэр цагт Л.Болд банкны эзэн байсан даа

Avatar

Зочин 2019-10-15 122.201.24.191

Лу.Болд тэртэй тэргүй аль эртнээс баян байсан шүү дээ!! Харин нөгөө 2 но-той байхаа???

Avatar

зочин 2019-10-15 119.40.98.162

Ёс зүйн хороонд дуудагдах гишүүд бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж