Ёс зүйн хороонд дуудагдах гэнэт “баяжигсад” хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Ёс зүйн хороонд дуудагдах гэнэт “баяжигсад” хэн бэ?

Ёс зүйн хороонд дуудагдах гэнэт “баяжигсад” хэн бэ?

УИХ-ын Ёс зүйн дэд хороонд нэр бүхий УИХ-ын гурван гишүүн үндэслэлгүй, гэнэт “баяжсан” гэсэн гомдол иржээ. Энэхүү гомдлыг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл тус хороонд ирүүлсэн бөгөөд энэ долоо хоногт Ёс зүйн дэд хороо шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, шийдвэрлэнэ.

Жил бүр Авлигатай тэмцэх газар /АТГ/-т мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-т дурдсан орлого, хөрөнгө нь нэмэгдсэн, Ёс зүйн хороонд дуудагдах гишүүд бол УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нар гэнэ. УИХ-ын гишүүд АТГ-т жил бүр өөрийн ХОМ-ийг гаргаж, түүнийг нь олон нийтэд нээлттэй тайлагнадаг. Тэгвэл дээрх гурван гишүүний ХОМ анх гишүүн болж байснаас хойш илүү их нэмэгдсэн гэж иргэний нийгмийн байгууллага үзэж, АТГ-т шалгуулахаар хандаж. Гэвч АТГ-аас энэ асуудлыг УИХ-ын Ёс зүйн хороо хэлэлцэх хуультай хэмээн тус хороонд шилжүүлсэн байна. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч Ёс зүйн дэд хорооны гишүүд ирцийг нь албаар бүрдүүлэхгүй байна гэж тус хорооны дарга нь хэлж байсан. Тиймээс хорооны бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж  гэнэт “баяжсан” гишүүдийн асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр товлоод буй.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж