Төв аймаг шинэ авто буудалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Төв аймаг шинэ авто буудалтай боллоо

Төв аймаг шинэ авто буудалтай боллоо

Төвийн бүсийн тулгуур төвд авто тээврийн шинэ бүтээн байгуулалт “Төв авто буудал”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.10.15/ боллоо.  Төв аймагт ашиглалтад орж буй энэхүү барилга байгууламж нь өдөрт 700-1000 иргэнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд эмчийн өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө, ая тухтай хүлээлгийн өрөө, эх хүүхдийн амрах өрөө, ачаа тээш хадгалах өрөөнөөс бүрдэнэ.

Нийт нийт 337 м2 бүхий гуравдугаар зэрэглэлийн стандартын дагуу баригдсан жишиг авто вокзал  нь 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ.

Энэ оны эхний найман сарын байдлаар “Улаанбаатар-Төв аймгийн Зуунмод” чиглэлд нийт 117,808 зорчигч үйлчлүүлсэн аж. Энэхүү авто буудал ашиглалтад орсноор зорчигч урсгалын тоо жилээс жилд нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцоллоо. Мөн стандартын дагуу баригдсан гадна талбай нь 45-50 тээврийн хэрэгслийн зогсоолтой тул аймаг доторх таски болон нийтийн тээврийн үйлчилгээг иргэд, зорчигчид тав тухтай, түргэн шуурхай хүртэх нөхцөл боломж ийнхүү бүрдэж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж