МАН-ын генсек тойрог “услах” ажилтай болжээ | News.MN

МАН-ын генсек тойрог “услах” ажилтай болжээ

МАН-ын генсек тойрог “услах” ажилтай болжээ

МАН-ын генсек тойрог “услах” ажилтай болжээ

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийг “услаад” эхэлжээ. Тэрбээр энэ сарын 9-нөөс эхлэн Говь-Алтай аймагт ажиллаж эхэлсэн бөгөөд арав хоногт багтаан 18 суманд ажиллах аж. Цугларалтад нь хүн ирэхгүй гэж бодсон уу, жүжигчид дагуулан сүр бараатай явж буй гэх.

Хэдэн сарын өмнөөс түүнийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн тойргийг булаах нь гэсэн яриа гарч МАН-ыг донсолгож байв. Гэхдээ ирэх онд болох УИХ-ын сонгуульд МАН Говь-Алтай аймагт ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаа сойх уу, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг дахиад “уях” уу гэдгийг одоогоор хэлэхэд эртдэнэ. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиа өөрчлөхдөө хасагдсан нэг мандатыг Говь-Алтай аймагт буцаан хуваарилбал хоёр мандаттай болох боломжтой. Энэ тохиолдолд хоёр хүн нэр дэвших боломж бүрдэнэ. Хэрэв хуучнаар нь буюу Ардчилсан намыг эрх барьж байх үед хуваарилсан мандатын тоог хэвээр үлдээвэл нэг нь өнжих, эсвэл бие даах хоёрын аль нэг арга л сүвэгчлэх болно.

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах "хор найруулсан", төрийн албыг зарж 60 тэрбум босгох схемийг мэдэж байсан, ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан зэрэг олон дуулиантай асуудалд нэр холбогдсон МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга "гал тогоо"-гоо хаяад тойрог услах ажилд орсон нь "Амиа бодох цаг" гэсэн месеежийг бусаддаа мөн өгч эхлэв.

Г.ХОРОЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-10-15 202.55.188.84

Hamgiin ih ajil hiisen hvn muu helvvldeg ymda. tegheer Amarbaysgalan nutagtaa neleen ajil hiij ywaan bna

Avatar

Xaxa 2019-10-15 203.91.115.43

Chadchiishd. Bitgii ataarh AN-iin hulsnii bichcheechdee ta nar mongol ulsad yu hiisiin

Avatar

Зочин 2019-10-15 202.21.118.50

Харин ч нэр цэвэр шударга залуу гэж боддог ш д. Нутаг орондоо ѳчнѳѳн л юм хийсэндэг

Avatar

Иргэн 2019-10-15 202.21.118.50

төрөөс өчнөөн луйвар хийгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргээ хаалгуулдаг луйварчдын хажууд харин ч шударга хүн шүү.

Avatar

Yadgiin 2019-10-15 202.21.118.50

Bi bodood baidgiin Amarbaysgalang JDU geel haraagaad baihaar. Amarbaysgalan yagaad JDU avch boldoggui yum. Ugaasaa JDU erheldeg hun biz dee. MAN-iin nariin bichig l bolohoos uls turiin alban tushaaltan,erh medelten bish shuu. Turuus uchnuu tugrugnii heel hahuul awaad huun heleltseh hugatsaa duussan gj heregn tsairdag luiwarchdiig bodwol harinch shudargaar amdirch bga hvn

Avatar

Зочин 2019-10-15 202.131.239.190

МАН-ынхны хамгийн ТЭНЭГ бас тэгээд ХОРЧИН пацаан нь энэ шүү. Маш их шуналтай жинхэнэ ХАГАЛАН БУТАРГАГЧ ёстой бүтнхгүй АМЬТАН .
АЛТАЙЧУУД МИНЬ ЭНЭ ШИНЭ ҮЕИЙН ХОГИЙН ТАНТАНГ БҮҮ СОНГООРОЙ. хажуу хавиргаа ч Түгжилднэ шүү дээ.

Avatar

Иргэн 2019-10-15 43.228.129.229

За Алтайхан минь Энэ ЖДҮ-чин нөхөр бүтэхгүй шүү. дэмжихгүй байх нь дээр ээ

Avatar

Зочин 2019-10-15 202.126.88.230

Малуудаа бүртгэж тоолж явна.

Avatar

Зочин 2019-10-15 64.119.19.198

энэ нөхөр өөр юмаа л усалж яваа байх

Avatar

Зочин 2019-10-15 66.181.176.101

Bayan POP-uud ih boljee, Mongol uls mandan badrag

Avatar

Зочин 2019-10-15 103.26.194.252

ТОЙРОГ МАЛЛАХ ГЭЭЧ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж