МАН-ын генсек тойрог “услах” ажилтай болжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

МАН-ын генсек тойрог “услах” ажилтай болжээ

МАН-ын генсек тойрог “услах” ажилтай болжээ

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийг “услаад” эхэлжээ. Тэрбээр энэ сарын 9-нөөс эхлэн Говь-Алтай аймагт ажиллаж эхэлсэн бөгөөд арав хоногт багтаан 18 суманд ажиллах аж. Цугларалтад нь хүн ирэхгүй гэж бодсон уу, жүжигчид дагуулан сүр бараатай явж буй гэх.

Хэдэн сарын өмнөөс түүнийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн тойргийг булаах нь гэсэн яриа гарч МАН-ыг донсолгож байв. Гэхдээ ирэх онд болох УИХ-ын сонгуульд МАН Говь-Алтай аймагт ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаа сойх уу, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг дахиад “уях” уу гэдгийг одоогоор хэлэхэд эртдэнэ. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиа өөрчлөхдөө хасагдсан нэг мандатыг Говь-Алтай аймагт буцаан хуваарилбал хоёр мандаттай болох боломжтой. Энэ тохиолдолд хоёр хүн нэр дэвших боломж бүрдэнэ. Хэрэв хуучнаар нь буюу Ардчилсан намыг эрх барьж байх үед хуваарилсан мандатын тоог хэвээр үлдээвэл нэг нь өнжих, эсвэл бие даах хоёрын аль нэг арга л сүвэгчлэх болно.

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах "хор найруулсан", төрийн албыг зарж 60 тэрбум босгох схемийг мэдэж байсан, ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан зэрэг олон дуулиантай асуудалд нэр холбогдсон МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга "гал тогоо"-гоо хаяад тойрог услах ажилд орсон нь "Амиа бодох цаг" гэсэн месеежийг бусаддаа мөн өгч эхлэв.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж