Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багийн Талын хар балгас гэдэг газар энэ сарын 21-нд 13 настай, эрэгтэй Ө нь Орхон голын усанд живж осолджээ. Аймгийн Онцгой байдлын газарт дуудлага тухайн өдрийн 21.10 цагт ирснээр 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн аж. Гэвч эрэлд мухардалд орсноор ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийг зогсоох шийдэлд хүрсэн байна.
Г.ХОРОЛ