“Хималайн бүсийн 2 дугаар форум”-д оролцов

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

“Хималайн бүсийн 2 дугаар форум”-д оролцов

“Хималайн бүсийн 2 дугаар форум”-д оролцов

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-ний өдөр БНХАУ-ын ТӨЗО-ны Линжа хотод “Бүс ба Зам”-ын олон улсын хамтын ажиллагааны “Хималайн бүсийн 2 дугаар форум”-д оролцох үеэрээ ТӨЗО-ны Дэд тэргүүлэгч Жян Жие-тэй уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр орон нутгийн түвшинд үүний дотор ТӨЗО-той харилцаа идэвхжиж буйг монголын тал тэмдэглэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд ТӨЗО-ны Дэд тэргүүлэгч Мөн Шяолинь тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн 9 дүгээр сард Монгол Улсад зочилж, Улаанбаатар хотноо гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг соёлын арга хэмжээ зохион байгуулсныг талууд онцлон тэмдэглэв. Цаашид хоёр тал соёл, боловсрол, уламжлалт эмнэлэг, шашны зан үйл зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэв.

“Бүс ба Зам” санаачлагын хүрээнд зохион байгуулж буй олон улсын хамтын ажиллагааны “Хималайн бүсийн 2 дугаар форум”-д оролцох урилгыг монголын тал хүлээн авч хүрэлцэн ирсэнд ТӨЗО-ны Дэд тэргүүлэгч Жян Жие талархал илэрхийлж оройн зоог барив.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж