580 иргэн түрээсийн байрны батламжаа гардлаа | News.MN

580 иргэн түрээсийн байрны батламжаа гардлаа

580 иргэн түрээсийн байрны батламжаа гардлаа

580 иргэн түрээсийн байрны батламжаа гардлаа

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцанд орох иргэдийн төлөөлөлд өнөөдөр /2019.10.15/ батламж гардууллаа.

Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан тус орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг долдугаар сарын 22-ноос цахимаар бүртгэж эхэлсэн юм. Энэхүү цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35.058 иргэн бүртгүүлснээс 580 айл түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаа юм.  Харин 972 айлын 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаа юм.  “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцанд хамрагдахаар батламж гардан авсан иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

40 ГАРУЙ ЖИЛ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАСАН

А.Магсаржав

 

-Би хэл уран зохиолын багш мэргэжилтэй, боловсролын байгууллагад 40 гаруй жил ажилласан юм. Энэ жил 93 насыг зооглож байна. Манай хөгшин 85 настай. Үсчин мэргэжилтэй. Бид хоёр хүүгийнхээ хашаанд, монгол гэрт амьдардаг юм. Түрээсийн орон сууцны бүртгэл эхлэнгүүт манай ач охин бид хоёрыг бүртгүүлсэн юм билээ. Саяхан түрээсийн орон сууцанд хамрагдах болсныг дуулгасан бол өнөөдөр батламжаа гардан авлаа. Өндөр настай бидэнд ус зөөхөөс эхлээд гэр хороололд амьдрах хүндрэлтэй байдаг. Хэдийгээр хүүхдүүд маань ажилд тусалдаг ч орон сууцанд орчихвол илүү тухтай байх болно. Орлогодоо тааруулаад 39 ам метр хоёр өрөө байртай болж байгаадаа баяртай байна.

АЖЛЫНХАН БАЙРЫГ МААНЬ ТОХИЖУУЛЖ ӨГНӨ ГЭСЭН

-Манайх нэг ой найман сартайгаас 11 хүртэлх насны долоон хүүхэдтэй. Эхнэр бид хоёр гэр бүл болоод 12 жил болж байна. Энэ хугацаанд таван ханатай монгол гэрт амьдарсан. Тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байгаагүй ч түрээсийн орон сууцны бүртгэл эхлэнгүүт материалаа бүрдүүлж өгсөн. Дараа нь түрээсийн орон сууцанд хамрагдах болсныг утсаар дуулгасан. Ингээд гурван өрөө байранд орохоор болж, өнөөдөр батламж гардан авч байгаадаа маш их баярлаж байна. Би “MCS”-д худалдааны төлөөлөгчөөр ажилладаг юм. Энэ билэгт сайн өдөр шинэ байртай болсны зэрэгцээ ажлын хамт олон маань шинэ байрыг бүрэн тохижуулж өгнө гээд давхар баяр тохиогоод байна.

АХМАД НАСТАН АНГИЛАЛД 84, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ АНГИЛАЛД 30 ӨРХ БАГТАЖ БАЙНА 

“Баянт-Ухаа-2” хороололд энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот бүлэг буюу ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн найман бүлгийн дагуу хамруулах журамтай.

Мөн Улаанбаатар хотын харьяалалтай байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавьсан. Гэвч жинхэнэ зорилтот бүлгийн, шалгуурт тэнцэх иргэдийг хамруулаагүй, шалгаруулалт шударга бус явагдсан гэх хүмүүс бий. Шалгаруулалтын талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн орлогч дарга С.Дорждэрэмээс тодруулаа.

-Шалгаруулалт шударга явагдаагүй гэж үзэх хүмүүс байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Шалгаруулалт цахимаар үнэн шударга явагдсан. Яг л зорилтот бүргийн иргэдийг хамруулсан байгаа. Инженерийн дэд бүтцэд холбогдсон ямар нэгэн байранд амьдарч байгаагүй нийслэлийн харьяалалтай иргэдийг хамруулсан.

-Тухайлбал, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүн тус байранд хамрагдсан бэ?

-Ахмад настаны ангилалд 84 өрх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангиллаар “Буянт-Ухаа-2”-т хамрагдсан 30 өрх бий. Бусад ангилалд сонгогдсон өрх дотор хөгжлийн бэрхшээлтэй гишүүн бий.

-Түрээсээ цаг тухайд нь төлөөгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Эхний болон хоёр дахь удаад түрээсээ цаг тухайд нь төлөхийг сануулна. Харин дараагийн удаад гэрээг цуцалж, дараагийн иргэдийг хамруулна. Орлогоо тодорхой хувиар нотолсон иргэдийг түрээсийн орон сууцад хамруулсан. Мөн Хөгжлийн банкны зээлээр барьсан тус барилгын төлбөрийг 972 айлын өмнөөс нийслэл урт хугацаанд төлж барагдуулж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Цаашид түрээсийн хэчнээн орон сууцыг ашиглалтад оруулах вэ?

-Монгол Улсын Засгийн газар 2020 онд 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах зорилт тавьсан. Ирэх жил 30 гаруй мянган айлын барилгын ажил эхэлнэ. Морингийн даваа, Баянголын ам, Ханын материал, Баянхошуу, Сэлбэ зэрэг шинэ байршилд дэд бүтцийг нь чөлөөлөөд эхэлсэн байгаа. Орлогод нь нийцсэн орон сууцаар иргэдийг хангах ажил үргэлжилж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-15 202.55.188.33

Түрээсийн байр гэж хошгируулж байж байна болиоч үнэнчээр оруулаач ноский ажилчид хүнд ёурталтан ааш араншин муутай дандаа арын хаалнаны хүмүүсээ оруулсан байртай хүн бүртүүлээд ороо биздээ ард түмнээ бодоогүй Сүхбаатар Дорждэрэм нарыг огцруул харьцаа муутай мѳн Алтанхуягийг бхс зайлуул юм хэлэхээр үл тоомсорлодог ѳѳрсдѳѳ хѳгшрѳхгүй юм шиг

Avatar

Зочин 2019-10-15 43.242.243.189

зүгээр орчиж болоогүй л юм байх даа, заавал энээ тэрээ тайз майзан дээр

Avatar

mongol 2019-10-15 193.91.98.156

Zaza zochin guai bitgii dandaa oorsdiigoo doosh hiij bai Evropiin ulsuudad ch adilhan sh dee turees sotsialnii bairand 2-5 jil oochirlodog yum madahgui bol duugui baij bai Harin ch mongolchuudad Gazar mal alt zes bugd l bna oorsdoo jaahan uhaantai baival ch bolno doo

Avatar

Зочин 2019-10-15 66.181.179.246

Түрээсийн байранд ингэж алалцах гэждээ. Хэцүү байна шүү энэ Монгол

Avatar

cpk 2019-10-15 107.77.165.10

user

Avatar

Зочин 2019-10-15 107.77.165.10

us

Avatar

alyyrchin 2019-10-15 107.77.165.10

galzyy xyn baip typeecelj zz ablaa

Avatar

Зочин 2019-10-15 66.181.170.73

АЯГҮЙ ШОУЧИН САЙТ ДЭЭР БОЛОХООР ЯАХ АРГАГҮЙ Л БОЛЗОЛ ХАНГАСАН БАЙМААР ӨНДӨР НАСТАЙ ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ХҮМҮҮСИЙН ЗУРГИЙГ ТАВЬСАН БАЙГАА БИЗ. ҮНЭН ЧАНАРТАЙ ӨӨР ЮМ БИЛЭЭ. НАДТАЙ ХАМГ АЖИЛЛАДАГ ХҮН ТҮРЭЭСИЙН БАЙР АНД АМЬДАРДАГ ӨӨРИЙН ХУВИЙН ОРОН СУУЦАА ТҮРЭЭСЛҮҮЛДЭГ ТУХАЙГАА ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ. ХӨГЖИЛТЭЙ БАЙГАА БИЗ.

Avatar

Зочин 2019-10-15 66.181.170.73

ХОЁР ТӨРЛИЙН ХҮМҮҮС ОРЖ БАЙГАА ШДЭЭ. 1 Т МАНЫ ДАРГА НАРЫН ШАХААНЫ ХҮМҮҮ 2Т АВЛИГАА ХАНГАЛТТАЙ ӨГСӨН НӨХДҮҮД ОРЖ БАЙГАА. УГААСАА ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД 10 САЯ ГЭЭД ЯРИГДААД БАЙСАН ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЫН ТӨР ШУДАРГА БУС ЮМ ДАА. УГ НЬ ИНГЭЖ ХОГИЙН ЮМ ХИЙЖ НАМ ДАГАСАН ХЭСЭГ БҮЛЭГ НӨХДӨД ДАВУУ БАЙДАЛ ҮҮСГЭЖ БАЙХААР БҮР БОЛИОД ӨӨР ЗҮЙЛД МӨНГӨӨ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Д.Отгонбаяр ахмад настан 2019-10-15 202.55.188.45

Тоск т бүртгүүлээд ч орж чадаагүй бас носк .т орж чадаагүй дээ бухимдаж байна

Avatar

Зочин 2019-10-15 122.201.22.25

Nosk mundag Tosk hoshnogo kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж