ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд | News.MN

ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд

ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд

10-р сарын 16-нд Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болох гэж байна. Учир нь ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино манай улсад айлчилж, МХБХ-ны үйл ажиллагаа, ОУХБХ-ны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцана.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарын “FIFA BEST” арга хэмжээний үеэр гардуулсан урилгыг ОУХБХ-ны Ерөнхийлөгч хүлээн авч, ФИФА Ерөнхийлөгчийн хувиар анх удаа манай эх орныг зорьж буй нь энэ юм. Өмнө нь 2013 онд ЕХБХ-ны /UEFA/ Ерөнхий Нарийн Бичгийн Дарга байхдаа, Мишель Платинигийн хамтаар Монголд ирж байсныг хөлбөмбөг сонирхогчид мэднэ.

Дээр дурдсанчлан Жианни Инфантино МХБХ-ны одоогийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилт, “FIFA Forward” төслийн хэрэгжилтийг бодитоор харах зорилготой манай оронд айлчилж буй.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж төр засгийн хөлбөмбөгт оруулж болох хувь нэмрийн талаар ярилцах гэнэ.

“FIFA Forward” хөтөлбөрийн хүрээнд Шинэ Яармагт баригдсан ногоон талбайн нээлтэд оролцож, тууз хайчлах нь ОУХБХ-ны Ерөнхийлөгчийн айлчлалын гол хэсгүүдийн нэг байх болно. 60 жилийн ойгоо тэмдэглэж буй МХБХ-ны Их хурлын гишүүд, зөвлөлийн гишүүд болон бусад төлөөллүүдтэй уулзаж, коктэйл үдэшлэгт хамт оролцох аж.

Жианни Инфантиногийн хамтаар Францийн шигшээ багт тоглож 1998 оны Дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Монгол цустай гэгддэг Юрий Жиркаеф ирэх болсныг дуулгахад байна.

Эх сурвалж: МХБХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-15 202.170.68.162

Yuri Djorkaeff есөн шидийн цус холилдсон хүн, бүр халимаг цустай ч гэгддэг.

Avatar

mongolhvv 2019-10-15 64.119.23.213

aav ni halimag eej ni armen hvn l dee.tegehdee armen talaa barij turkiin esereg toglohgui gej baisan daa neg udaa.. oor tsus bhgui l dee.tsagaach halimagiin hvv l dee.eejiin armen helee meddeg yum bnlee dee..

Avatar

Зочин 2019-10-15 193.57.67.241

ХӨЛ БӨМБӨГ БОЛ МОНГОЛЧУУДЫН ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ, АВЬЯАС БИЛЭГ, АЛДАР НЭР ХҮНДИЙГ ДЭЛХИЙД ХАРУУЛАХ СПОРТ БОЛОХООР БҮГДЭЭРЭЭ УРАГШАА!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж