МАХН-ын амлалт Б.Эрдэнэбатыг өрнөөс салгах уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

МАХН-ын амлалт Б.Эрдэнэбатыг өрнөөс салгах уу?

МАХН-ын амлалт Б.Эрдэнэбатыг өрнөөс салгах уу?

“Эрэл” компанийн босс Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас зээл авч, байшин үйлдвэрлэх комбинат байгуулж, нийслэлийн гэр хорооллыг богино хугацаанд барилгажуулах боломжтой талаар ярьж байсан ч МАН Засгийн эрх аваад хөдлөөгүй юм. Хөдлөөгүй шалтгааныг нь зарим ажил нь бүрэн дуусаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий.

Харин саяхнаас боломж гарч буй талаар дуулдаж эхлэв. Учир нь, МАХН-ынхан ирэх сонгуульд санал авах зорилгоор иргэдэд үнэгүй орон сууц олгоно, ипотекийн зээлийг хүүгүй болгоно зэргээр тархи угаах болсонд Засгийн газар сандралд орж, “Эрэл” компанийн байшин үйлдвэрлэх комбинатыг ашиглан, богино хугацаанд гэр хорооллыг барилгажуулах ажлыг хийхээр болсон гэх.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар өрөө төлдөггүй захирлын нэгээр дуудуулж, чичлүүлж явсан "Эрэл"-ийн босс МАХН-ынхны амлалтын үр дүнд өрнөөсөө ч салж, хожиж мэдэх нь.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж