Их Британийн ханхүү Уиллиам нь эхнэр Кейт Миддлтоны хамтаар Пакистан улсад таван өдрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр хоёр орны харилцааг бэхжүүлэх зорилт тавьсан байна. Их Британийн хааны удмынхны аюулгүй байдлыг хангахын тулд Пакистаны 1000 гаруй цагдаагийн алба хаагчид хамгаалалтад ажиллажээ. Түүнчлэн тэдний айлчлалын талаарх мэдээлэл өндөр нууцлалтай байна. Гэхдээ ханхүү Уиллиам айлчлалынхаа хугацаанд Пакистаны ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, хуучин крикэтийн тоглогч Имран Хантай уулзахаар төлөвлөжээ. Пакистаны талаас ханхүү Уиллиамын айлчлалаар дамжуулан Талибаны дайчдыг хөрш Афганистан руу түрэн гаргасан өөрийн орны цэрэг армийн хүч сайжирсныг олон улсад харуулахыг зорьжээ.
Их Британийн хааны угсааныхан 12 жилийн дараа Пакистанд айлчилсан нь энэ. Өмнө нь Их Британийн хатан хаан II Элизабет болон гүнж Диана нар 1990-ээд онуудад Пакистанд айлчилж байжээ.
Эх сурвалж: The Telegraph
Холбоотой мэдээ