Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба “Дотно туслагч” өрхийн эрүүл мэндийн төв хамтран “Эрүүл иргэн” өдөрлөгийг зохион байгуулж байна.
“Иргэн төвтэй Сүхбаатар дүүрэг” аяны хүрээнд Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, хорооны Засаг даргын ажлын алба, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран иргэддээ зориулан тус бүр 2 удаа “Эрүүл иргэн” өдөрлөгийг зохион байгуулжээ.
Энэ удаагийн өдөрлөгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, Нэгдсэн эмнэлэгийн дарга М.Чимгээ нар оролцлоо.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ онд 9,626,000 төгрөг шийдвэрлэн ӨЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуураар хангасан байна.
Өдөрлөгт Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг шинжилгээ хийж, хоол зүй, сэтгэл зүйн зөвлөгөөг нэг цэгээс хүргэж, Хүний гавьяат эмч М.Чимгээ алдарт усны тухай лекцээ уншиж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Дүүргийн хэмжээнд өрнөсөн “Эрүүл иргэн” өдөрлөгийн хүрээнд 20 хорооны 9435 иргэн 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамрагдсан байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР