Монгол эрдэмтэд угаарын хий мэдрэгч зохион бүтээжээ | News.MN

Монгол эрдэмтэд угаарын хий мэдрэгч зохион бүтээжээ

Монгол эрдэмтэд угаарын хий мэдрэгч зохион бүтээжээ

Монгол эрдэмтэд угаарын хий мэдрэгч зохион бүтээжээ

Засгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргаад байгаа билээ. Ингэхдээ гаднаас хэдэн арван сая төгрөгөөр худалдаж оруулж ирэхээр ажиллаж байгаагаа албаныхан мэдэгдсэн.

Тэгвэл энэ төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломж байгаа аж. Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн туршилтын загварыг зохион бүтээжээ.

Уг төхөөрөмж нь “LCD” дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх гэнэ. Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай байх юм байна.

Түлш дутуу шаталтын үед угаарын хий CO үүсгэдэг. Энэ хий нь өнгө, үнэргүй учраас хүнд мэдрэгдэхгүй тул хүмүүс “угаартаж” амь насаа алдах хүртэл аюул учирч байна. Тиймээс угаарын хийн хэмжээг хэмжих, аюулыг урдчилан мэдэхийн тулд тусгай мэдрэгч багаж ашиглах шаардлагатай. Хэрвээ төр засгаас дэмжлэг үзүүлбэл энэхүү төхөөрөмжийг заавал гаднаас оруулж ирэх бус монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой  гэдгийг эрдэмтэд хэлж байна.

А.СҮРЭН  

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-15 103.57.92.175

Uul n sain l bna endee UGSARNA gedeg chin, gehdee hagas sarin dotor 200,000 ig hiij chadahgyi gdg chin oilgomjtoi

Avatar

Зочин 2019-10-15 124.41.67.231

туршилтын үр дүн хэзээ гарах юм.үйлдвэр нь байгаа юм уу.сэлбэгийг бас өөрсдөө үйлдвэрлэх юм уу. гаднаас авах юм уу.
гаднаас авах тоогоор, гаднаас орж ирэх хугацаанаас өмнө үйлдвэрлэж чадах уу. гээд зөндөө асуулт байна

Avatar

Зочин 2019-10-15 43.242.243.141

Мэдрэгчийг нь урдаас оруулж ирээд л угсраад л ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭВ, ЗОХИОН БҮТЭЭВ болчих юм байна л даа. Youtube дээр яаж хийх бичлэг нь хэдэн мянгаар байхад уу.

Avatar

Зочин 2019-10-15 103.80.211.111

zohion buteene gj ogt bhku zuiliig shineer hiihiig helne.uildverlejee gevel arai oirtoh bh.

Avatar

иргэн 2019-10-15 202.131.227.82

Манай эрдэмтэд мундаг шүү. Бид өөрсдийгөө дэмжих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-15 103.229.120.59

ZA NAADAH CHIN BUTEHGUU SHUU

Avatar

M.ENKHBOLD 2019-10-15 202.21.109.50

BI urdaas untei oruulaj irj heden togrog huivdaa zavshih geed bhad bitgii sadaa boldooo ta nar

Avatar

Зочин 2019-10-15 144.217.164.104

урьдаас үүнээс хямд орж ирнэ шүү

Avatar

иргэн 2019-10-15 202.179.27.138

Бүтээх гэж дээ Угсарсан л Эд байна ш дээ, Зохион бүтээх Угсарах хоёрын хооронд маш том Ялгаа биш үү,

Avatar

Зочин 2019-10-15 64.119.24.142

Авах байлгүй дээ арай ч дээ

Avatar

Зочин 2019-10-15 202.179.25.68

Сайн байна. Хямд, найдвартай, хэрэглэхэд хялбар байх шаардлагыг хангаж байвал яагаад хэрэглэж болохгүй гэж. ЭХлээд 100 айлд турш.

Avatar

Зочин 2019-10-15 66.181.187.244

Shenzhend ochood hussen electronoo hiilgedeg yum bilee shd

Avatar

Зочин 2019-10-15 103.14.38.136

чи тэгээд нисэж очоод хийчихээд ир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж