Монгол Улс Саарал жагсаалтын эрсдлээс гарч чадах уу? | News.MN

Монгол Улс Саарал жагсаалтын эрсдлээс гарч чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Саарал жагсаалт

Монгол Улс Саарал жагсаалтын эрсдлээс гарч чадах уу?

Монгол Улс Саарал жагсаалтын эрсдлээс гарч чадах уу?

Монгол Улс олон улсын санхүүгийн хоригт орох эсэх нь өнөөдөр/2019.10.15/ шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол улс мөнгө угаах болон терроризмтой тэмцэж чадаж байгаа эсэхийг өнөөдөр Парист эхэлж буй хурлаар тодорхой болох юм. Тус хурал зургаан өдөр үргэлжилнэ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлж байгаа эсэхийг хянаж, хэрвээ эргэлзээтэй байвал тухайн улс орны Саарал жагсаалтад багтаадаг. Саарал жагсаалтад багтсан улс орны гадаад худалдаа, гадаад төлбөр тооцооны урсгал доголдож, улмаар эдийн засгийг өсөлтийг доош чангаах нэг хүчин зүйл болдог.

Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх зорилгоор олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-аас 2017 онд Монгол Улсад 40 заалт бүхий зөвлөмж ирүүлж байсан бөгөөд тав нь бүрэн хэрэгжилттэй, 15 нь хэрэгжилттэй, 15 нь хэсэгчлэн хэрэгжилттэй, тав нь хэрэгжээгүй байсан бол 2019 оны байдлаар нийт 15 зөвлөмж нь ахисан үзүүлэлттэй байгаагаас 14 нь Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд хамааралтай гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх тайлангаа өнөөдөр тавих учиртай. Хэрэв Монгол Улс Саарал жагсаалтад орвол олон улсын эдийн засгийн хоригт орж, хөрөнгө оруулагчид орж ирэх боломжгүй болж, арилжааны банкууд гадаадын банкуудтай харилцах үүд хаалга хаагдаж, бид гадагшаа мөнгө гуйвуулахад ч хүндрэлтэй болох юм.

Монгол Улс өнөөдөр ийм байдалд хүрэхэд улс төрийн шийдвэрүүд нөлөөлсөн гэдэг шүүмжлэл ч яригдах болсон. Улстөрчид нь санхүүгийн боловсрол муутайгаас уу, аль эсвэл улстөржилтөндөө дийлддэг үү улс орны эдийн засгийг хөдөлгөж байгаа том төслийг балбадаг, Оюутолгой төсөл шиг том төслүүд хэрэгжих боломжийг эрх зүйн орчин болоод бусад шийдвэрүүдээрээ хязгаарласнаар бодит ажил хийе гэсэн хөрөнгө оруулагчид олдоход хэцүү болсон, зөвхөн азаа турших гэсэн, “лотерей, казино тоглочих гэсэн” хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхолтой болсон гэдэг асуудал ч хөндөгдөх болжээ.

 

БОДИТ АЖИЛ ХИЙЕ ГЭСЭН ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ОЛОХОД ХЭЦҮҮ БОЛСОН

Үнэндээ, бодит  ажил хийе гээд 14 тэрбум ам.долларын хөрөнгөө бариад орж ирсэн компани Рио Тинтогоос өөр гарч ирэхгүй байна гэдгийг MCS группийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал Т.Мөнхтөр өчигдөр /2019.10.14/ зохион байгуулагдсан “Санхүүжилт хэрхэн босгох вэ” олон улсын хурлын үеэр хэлж байв.

Түүний хэлснээр, Оюутолгой шиг том төслийг 14 тэрбум ам.доллароор хэрэгжүүлж байгаа нь хамгийн хямд зардал гэв. Үүний зэрэгцээ, улстөрчдийн шүүмжлэлийн бай болсон Оюутолгойн гэрээ ч дэлхийн жишигт нийцсэн, тун дажгүй гэрээ гэдгийг олон жил олон улсын гэрээ хэлэлцээр дээр ажиллаж байсан тэрбээр онцолсон билээ. Гэхдээ тэрбээр гэрээнд нэг сул тал байгааг онцлов. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдалд гэрээний дутагдалтай тал мэт харагдаж байгаа ч тухайн үед талууд ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байсантай холбоотой гэжээ.

MCS групп нь ийнхүү Оюутолгойн гэрээг сайшааж байгаа нь тэд тус төслийн бүхий л гэрээ, хэлэлцээр дээр хууль эрх зүйн судалгаа хийсэнтэй холбоотой гэв. Учир нь, MCS групп нь Тавантолгойн цахилгаан станц төслийг хэрэгжүүлэгч. Тавантолгойн цахилгаан станцын гол худалдан авагч нь Оюутолгой тул ийнхүү судалгаа хийсэн гэдгээ тайлбарласан. Тус компани нь өнөөдөр Оюутолгой шиг том төсөл хэрэгжих, түүнд хөрөнгө оруулалт хийх бодит хөрөнгө оруулагч олоход хэцүү болсныг онцолсон билээ. Учир нь, Тавантолгойн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхийн тулд гадаад зах зээлээс хөрөнгө оруулагч хайж, арай гэж Рио Тинто нэг компанид баталгаа гаргаж өгөх нөхцөлөөр хөрөнгө оруулагч татахад, тодорхой шалтгааны улмаас тэрхүү хөрөнгө оруулагч нь Монголыг орхисон ажээ. Ингээд Тавантолгойн цахилгаан станцын төслийг Оюутолгой болон MCS хоёр компанийн гаднын ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр өөрсдөө хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэ асуудал зөвхөн уул уурхайн салбарт бус хөдөө аж ахуй, IT гэх мэт салбарт хүртэл гарч буйг дурдсан юм. Өөрөөр хэлбэл, бодит ажил хийе гэсэн хөрөнгө оруулагчдын итгэлийг бид алдсан гэдгийг MCS группийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал Т.Мөнхтөр хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ДАЙН ДАЖИНТАЙ ОРНЫХТОЙ АДИЛ ТҮВШИНД БАЙНА

Хэдийгээр Монгол Улсад гадаадын зах зээлээс хөрөнгө босгох, хувийн хэвшлийн том компаниуд байгаа ч гаднын хөрөнгө оруулагчид тухайн улсын зах зээлийн боломж, зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадвар, улс төр, хууль эрх зүйн орчныг тогтвортой байдлыг онцгойлон хардаг тухай хөгжиж буй орнууд, тэр дундаа АСЕАН орнуудад том төсөл санаачлан хэрэгжүүлж байсан эрдэмтэн Хассан Какаяа дурдсан юм.

Гаднын хөрөнгө оруулагчид BBB төвшнөөс дээш ангилалтай улс оронд л хөрөнгө оруулдаг гэтэл Монгол Улс нь өнөөдөр B зэрэглэлтэй байгаа бөгөөд дайн дажин, үймээн самуунтай байгаа улс оронтой адил байгааг дурдав. Үүний зэрэгцээ, Монгол Улс өрсөлдөх чадвараараа дэлхийн 63 орноос 62-т эрэмбэлэгдэж, Венесуэлийн өмнө жагсаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-10-15 202.9.42.143

БӨӨ НАРААРАА БӨӨЛҮҮЛЧИХГҮЙ ЮУ ДАА. ТЭГЭЭД Л ОК.

Avatar

Зочин 2019-10-15 202.126.89.118

Хөдөө аж ахуй, дараа нь дэд бүтэц, хими технологи, аялал жуучлал гэх салбаруудаа хөгжүүлэх цаг ирсэн. Уул уурхайн салбар олон сайхан зүйл эдийн засагт авчирсан боловч сөрөг үр дагавар нь хэт өндөр байна. Ирэх 5-15 жилд энэ салбарыг алхам алхамаар орхих, цаашид өндөр түвшний боловсон хүчин бэлдэх, цөөн тооны ордыг ашиглах, гол нь эцсийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гарах нь манай улсын алсын хараа байх ёстой. Уул уурхай ярьсаар байгаад Төрийн бодлого дотор иргэдийн эрх ашиг алга

Avatar

Зочин 2019-10-15 202.9.44.54

selemchin huuk jdu tsuslagchid deer nj jonhuu geed neg tsag uyed denduu olon hog shaarud negen tsag uyed davhhatsaj garch ireed ulsaa suiruulj bna.

Avatar

Зочин 2019-10-15 66.181.187.244

Mongol minu. Tuuhii ediin une muudahad ulam hevreg bolood bna daa. Udahgui bugdeeree modoo barina daa. Yaana daa? Uursdiigoo boddoggui yumaa gehed ireedui hooch uyee boddog bgaa daa. Gadaad hariltsaagui uls hoid solongos gedgiig bugd l medmeersen dee. Daan ch yav daa…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж