Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа байгууллагууд цахилгаан халаалтад бүрэн шилжлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа байгууллагууд цахилгаан халаалтад бүрэн шилжлээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа байгууллагууд цахилгаан халаалтад бүрэн шилжлээ

Монгол улсын Засгийн газраас 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолийг гаргасан билээ. Энэ тогтоолыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын  харьяа газар, хэсгийн ашиглаж байсан уурын зуух, нам даралтын тогоо, пийшингийн халаалтыг цахилгаан зуухаар халаах асуудлыг дээд шатны байгууллагуудад албан хүсэлт хүргүүлж  санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлсэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын А/39 дүгээр тушаалаар таван гишүүний бүрэлдэхүүнтэй “Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагаа”-ыг зохион байгуулж,  2019 оны 09 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 01-ний хооронд шалгарсан байгууллагын гүйцэтгэсэн цахилгаан зуухыг  ашиглалтад орууллаа.

Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын Эрүүлжүүлэх саатуулах төв, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн Толгойт дахь цагдаагийн хэсэг, 3 дугаар хорооны кобан, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн контор, Санзай, Бэлх дэх цагдаагийн кобан, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 22-р дугаар хорооны кобан, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Иргэдэд үйлчлэх төв зэрэг нийт 9 барилга байгууламжийг цахилгаан зууханд холбох ажлыг бүрэн дуусгаж, халаалтыг жигдрүүлээд байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж