Мисс Ц.Аззаяа үндэсний хувцас, авьяасаараа тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Мисс Ц.Аззаяа үндэсний хувцас, авьяасаараа тэргүүлжээ

Мисс Ц.Аззаяа “Эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээнд оролцох үндэсний ялагчаар тодорч, Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. Тэрбээр үндэсний хувцасны болон авьяасын үзүүлбэрээрээ алтан медаль хүртээд байна.

Аравдугаар сарын 1-нээс Филиппин улсад зохион байгуулагдах “Miss Eart-2019” тэмцээнд 90 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй бүтэн сарын турш авьяас билэг, мэдлэг чадвар, гоо үзэсгэлэнгээрээ уралдаж, тэргүүн титмийн төлөө өрсөлдөх юм. Мисс Ц.Аззаяагийн хувьд “Mисс Mонголия-2015” тэмцээний Tэргүүн мисс, Aзи тивийн Tэргүүн миссийн титмийг зүүсэн. Энэ удаа дэлхийн топ дөрвөн миссийн тэмцээний нэг болох “Эх дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууны ач охин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин гэдгээр нь хүмүүс сайн таних биз. Урлагийн гэр бүлд төрж, өссөн тэрбээр Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн. Их сургуулиа төгссөний дараагаар Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байсан. Харин загварын карьераа 15 настайгаасаа эхэлсэн тэрбээр Топ модель Х.Бадамгэрэлийн гарын шавь юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж