Л.Отгонбаатар Шведийн Н.Маркусыг цэвэр хожлоо

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаатар Шведийн Н.Маркусыг цэвэр хожлоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, 78 кг жингийн медальтнууд тодорно. 

Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд барилдаж буй Л.Отгонбаатар эхний тойрогт Шведийн Н.Маркусыг цэвэр хожлоо. Тэрээр хоёрдугаар тойрогт Куба, Унгарын жүдочдын аль хожсонтой нь барилдах юм.

Харин эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд П.Лхамдэгд барилдсан ч Польшийн П.Дарияд хожигдож, тэмцээнээ өндөрлүүлээ.

Дэлхийн аваргын барилдааныг доорхи линкээр үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж