“The Hu" хамтлагийг “Grammy Awards”-ын тайзнаа дуулуулах давалгааг өрнүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

“The Hu" хамтлагийг “Grammy Awards”-ын тайзнаа дуулуулах давалгааг өрнүүлжээ

“The Hu" хамтлагийг “Grammy Awards”-ын тайзнаа дуулуулах давалгааг өрнүүлжээ

Монголын “The Hu" хамтлагийн "Gereg" цомог өнгөрөгч есдүгээр сард Billboard-ийг тэргүүлж эхэлсэн тухай  мэдээлэл монголчуудын сонорыг мялаасан. Монгол хамтлаг Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ийг тэргүүлж буй анхны тохиолдол юм. Тэд Английн ТОП 100 чартад багтсан хамгийн анхны Монгол хамтлаг болоод байгаа билээ.

Тэгвэл дэлхийн хамгийн том хөгжмийн наадам болох "Grammy Awards-2020" наадам дээр тоглох хамтлаг дуучдыг тодруулах санал асуулга эхэлжээ. Энэ удаа “The Hu" хамтлагийн фенүүд “Grammy Awards”-ын тайзан дээр хамтлагаа дуулахыг үзэхээр “The HU” хамтлагт санал өгөх давалгааг сошиалд өрнүүлж байна. Тэднийг дэмжихийн тулд энэ https://www.billboard.com/…/85…/2020-grammys-performers-poll линк дээр дарж ороод, доош гүйлгэхэд энэ саналын хуудас гараад ирнэ. Сул нүдэнд ( Other): "The HU" гээд бичээд VOTE товчийг дараарай. Саналыг хэдэн ч удаа өгөх боломжтой аж.

АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох Грэмми нь дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, том шагналд тооцогддог. Тус хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог өмнө нь манайд сайтад сэтгэгдлээ хуваалцахдаа “Маш их баяртай байна. Хамтлагийнхан маань анхны “Гэрэг” цомгоороо энэ долоо хоногийн “Billboard”-ийг тэргүүлнэ гэдэг том үзүүлэлт. Мэдээж үүнийгээ дагаад маш том хариуцлага ирж байна. Миний хувьд “Billboard”-ийг тэргүүлнэ гэдэг “Грэмми" – ийн шагналд нэр дэвшиж байгаатай адил санагдаж байна. Өглөөнөөс хойш тасралтгүй баярын мэндчилгээнд дарагдаад, үнэхээр сайхан байна” гэсэн юм.

“The Hu” хамтлагийн залуус Хойд Америк дахь аялан тоглолт есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглохоор төлөвлөөд буй.  Энэ удаагийн аялан тоглолтоосоо Монголдоо эргэн ирээд дахин нэгдүгээр сард Европыг байлдан дагуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж