Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Дэнжийн гудамжинд монгол гэрт бусдын гарт амиа алдсан хүний цогцос байна гэх дуудлага цагдаагийн газар иржээ. Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр тус дүүргийн нутагт оршин суудаг 37 настай эрэгтэй Д-г хэрцгийгээр зодож, олон удаа хутгалан хөнөөсөн байжээ. Талийгаач нэгэн хийдийн лам байсан бөгөөд хэрэг гарсан өдөр талийгаачийн гэрт олон лам нар цугларч архидан согтуурсан Д-г гэрийнх нь авдрын тагаар зодож хөнөөсөн байна. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгаж байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ