35 зорчигчтой явж байсан автобус шатжээ | News.MN

35 зорчигчтой явж байсан автобус шатжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

35 зорчигчтой явж байсан автобус шатжээ

35 зорчигчтой явж байсан автобус шатжээ

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн Гүн зуух гэдэг газар 35 зорчигчтой автобус өчигдөр /2019.10.14/  шатжээ. Тодруулбал, 19.30 цагийн үед Ярант  олон улсын боомтоос тус аймгийн Булган сумын чиглэлд явж байсан “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн жолооч  Б-ын жолоодож явсан 35 зорчигчтой том оврын автобус шатсан байна. Гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул хүний амь эрсдээгүй, түлэгдэж бэртэлгүй автобуснаас бууж амжжээ.  Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 35  зорчигчийг том оврын автобусаар Булган суманд хүргэсэн байна. Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар галын шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас болсон байж болзошгүй аж. 

Эргэн сануулахад, 2018 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатарын чиглэлд 40 зорчигчтой явж байсан  том оврын автобус шатсан.  Галын шалтгааныг албаны хүмүүс  автобусны насжилттай холбон тайлбарлаж байсан билээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-15 119.40.99.5

Гүн хөлдөөгч гэсэн газар машинууд их хөлддөг гэнэлээ.

Avatar

b 2019-10-15 66.181.168.8

шатсан газрынх нь нэр Гүн зуух гэнээ, сонин л тохиолдол байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж