&#34Хүрхрээ&#34 дээд лигийн тоглолт ням гаригт болно

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

&#34Хүрхрээ&#34 дээд лигийн тоглолт ням гаригт болно

-Улаанбаатар хотын “ДЕРБИ” тоглолт энэ ням гарагт болно-

Монголын хөлбөмбөгийн холбооны "Хүрхрээ" үндэсний дээд лиг өндөрлөхөд багуудад ердөө 6-7 тоглолт үлджээ. Өөрөөр хэлбэл ямар баг "Хүрхрээ" үндэсний дээд лигийн аварга болж ямар баг доод дивизон буюу нэгдүгээр лиг рүү унах вэ? гэдэг нь тодорхой болно. Энэ жил "Хүрхрээ" үндэсний дээд лигт нийт 9 баг өрсөлдөж байгаа бөгөөд мөн "Арвайн Үндэс" компани дээд лигийг ивээн тэтгэж шагналын санг 100 саяд хүргэсэн. 

Тэгвэл энэ ням гарагт 30 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа “ФС Улаанбаатар” болон тэднээс 8 оноо алдан хүснэгтийн 4-р байранд бичигдэж байгаа "Улаанбаатарын Унагаанууд" багуудын сонирхолтой тоглолт хөлбөмбөг сонирхогч бид бүхнийг хүлээж байна.

Нэгдүгээр тойрогт тааран тоглоход "ФС Улаанбаатар" 3:2 харьцаатай хожиж байсан. Дерби тоглолтын хожил хожигдлын харьцаа тэнцэх үү? эсвэл "ФС Улаанбаатар"-ын талд бүх зүйл шийдэгдэх үү? гэдгийг бид бүхэн ням гарагийн 18:00 цагаас эхлэх тоглолтын дараачаар мэдэх боломжтой.

Тоглолтын онцлох тамирчид мэдээж "ФС Улаанбаатар" багийн гол найруулагыг хийж буй О.Баяржаргал болон Унаганууд багийн шилдэг довтлогч лигийн мэргэн буучдын жагсаалтыг 18 гоолтой тэргүүлж байгаа Ц.Түмэнжаргал нарын хооронд өрнөх магадлалтай. Эдгээр тамирчдын талбайд хэрхэн тоглох нь багийн амжилтанд хүчтэй нөлөөлнө. Хэрвээ "ФС Улаанбаатар" баг ялалт байгуулж чадвал аваргын төлөөх дайралтаа нэг шат ахиулж өөрсдийн боломжоо нэмэгдүүлэх бол Унаганууд баг ялж чадвал тэргүүлэгчдийн өрсөлдөөнд нэгдээд зогсохгүй ялагч баг тодрох хугацааг мөн сунгах боломжтой болох юм аа.

ЭХ СУРВАЛЖ: /www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж