Бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ

Бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс алба хаагчдынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, гүйцэтгээд байна.

Байгууллагын гадна талбайг хашаажуулах ажлын хүрээнд Хойд бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчдын санаачлагаар тоосгон баганатай нийт 620 метрийн урттай төмөр хашаа, хаалгатай боллоо.

Мөн НОБГ-ын алба хаагчдын санаачлагаар тус төвийн спортын талбайн газрыг тэгшлэх, тамирчид болон үзэгчдийн суудал, бороо, цасны уснаас хамгаалах далан зэрэг бетонон байгууламжуудтай болоод байна.

Түүнчлэн Хойд, Зүүн, Баруун бүсийн Онцгой байдлын газруудын алба хаагчдын санаачлагаар төвийн 6 давхрын өрөөнүүдийг шинэчлэхийн зэрэгцээ бохирын системийг бүрэн шинэчилж, септик системийг суурилууллаа гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж