Ньюс хөтөч: Түрээсийн орон сууцанд орох иргэдэд батламж гардуулна

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Түрээсийн орон сууцанд орох иргэдэд батламж гардуулна

Ньюс хөтөч: Түрээсийн орон сууцанд орох иргэдэд батламж гардуулна

Өнөөдөр болох үйл явдал

 08.30 цагт “Туушин” зочид буудал ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулсан дэлхийн их сургуулиудын захирлуудын чуулган болно. Утас: 99148148

09.00 цагт “Улаанбаатар гранд” зочид буудалд “Төр-иргэний нийгэм: Иргэдийн суурь эрх чөлөөг хамгаалах нь” форум болно. Утас: 99164119

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119921, 80020878

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 129 дүгээр сургуульд агаарын чанарыг сайжруулах бүсийн цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн зуухаар солих ажлын үр дүнг танилцуулна.

10.00 цагт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль, цэцэрлэгийн бүс орчмын автозамын нөхцөл байдалтай танилцана. Утас: 99073940

11.40 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Т.Хасбаатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Үндсэн хууль зөрчиж буй талаар мэдээлнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орох иргэдэд батламж гардуулна. Утас: 88104671

14.00 цагт Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн байранд ХБНГУ-ын  Билёфёльдийн Их Сургуулийн профессор, доктор Стёфан Мёрл “Популизмын тэлэлт- Ардчилал уу, хямрал уу: Ирээдүйгээ харах харьцуулсан тойм", “ЗХУ дахь авлигын онцлог шинж ба Пост-социализм" сэдвээр лекц уншина.

14.30 цагт МҮХАҮТ-д Олон улсын арбитрчдын өдөрт зориулсан хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд: 

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Г” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “HRDAY 2019” хүний нөөцийн ажилтны үндэсний чуулган болно. Утас: 99019204

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж