Тьянжиний бохирдлыг нээлттэй мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

Тьянжиний бохирдлыг нээлттэй мэдээлнэ

 

Химийн хорт бодис хадгалах агуулахад /VIII.12/ дэлбэрэлт болсноос Тьянжиний агаар, ус, хөрс бохирдсон гэж оршин суугчид санаа зовниж буй. Тэгвэл Тьянжинд 24 цагийн ажиллагаатай агаар, ус, хөрсийг шинжлэх төхөөрөмж байрлуулж, бохирдлын нөхцөл байдлын мэдээллийг нээлттэй олон нийтэд мэдээлж байхаар болжээ.  Синьхуа агентлагт өмнө нь мэдээлснээр дэлбэрэлт болсон агуулахад 700 тонн натрийн цианид хадгалж байсан аж.  

 

Хятадын Тьянжинд химийн бодис хадгалсан агуулахад дэлбэрэлт болсноос  145 хүн амь үрэгдэж, олон зуун хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дэлбэрэлтийн дараа агуулахын ойролцоо оршин суудаг 3500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Хятадын мөрдөн шалгах албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг аюулгүй байдлын стандартыг ноцтой зөрчсөнөөс болсон хэмээн үзэж, хариуцлага алдаж, албан тушаалаа хэтрүүлсэн хэргээр 12 албан тушаалтныг баривчлаад буй.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж