Путин Саудын Арабын хаанд Камчаткийн цагаан шонхор бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Путин Саудын Арабын хаанд Камчаткийн цагаан шонхор бэлэглэжээ

Путин Саудын Арабын хаанд Камчаткийн цагаан шонхор бэлэглэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын хаан Салман бин Абдел Азиз Аль Саудад Камчаткийн цагаан шонхор бэлэглэжээ. Тэрбээр “Энэ бол Камчаткаас ирсэн шувуу юм. Тэнд энэ төрөл зүйлийг үржүүлэхэд зориулж төв байгуулагдаж байна” гэж хэлсэн байна. Саудын Арабын хаан түүнд талархаж, хариуд нь Оросын удирдагчид зураг бэлэглэжээ.

Владимир Путин 2019 оны аравдугаар сарын 14-нд Саудын Арабад хүрэлцэн ирсэн юм. Оросын ерөнхийлөгч 2007 онд Эр-Риядад айлчилсан бөгөөд Саудын Арабын хаан Салман бин Абдул-Азиз Аль Сауд 2017 оны аравдугаар сард ОХУ-д түүхэн анхны айлчлал хийх хүртэл хоёр орны удирдагч дээд түвшний айлчлалаас татгалзжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын Эр-Риядад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Орос, Саудын Араб хооронд газрын тос олборлогч орнуудын хамтын ажиллагааны дүрэмд гарын үсэг зурсан байна.

Мөн талууд ОХУ-ын Эрчим хүчний яам, Саудын Арабын Вант Улсын Эрчим хүчний яам хооронд эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай протоколыг үзэглэжээ.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Саудын Арабын Эрчим хүчний сайд ханхүү Абдел Азиз бен Салман “Дэлхийн газрын тосны салбарын тухайд маргашгүй үнэн бий. Газрын тос дэлхийн эдийн засгийн хөгжлийн чухал элемент хэвээр байх болно. Дэлхий ертөнц газрын тосны хангалттай нөөцтэй байх болно" гэж хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж