Америкийн боксчин хүнд цохилтын улмаас комд оржээ

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Америкийн боксчин хүнд цохилтын улмаас комд оржээ

Америкийн боксчин хүнд цохилтын улмаас комд оржээ

Чикаго хотод тулааны ертөнцийг шуугиулсан үйл явдал болжээ. Америкийн боксчин Патрик Дэй АНУ-ын боксын холбооны (USBA) бүсийн аварга цолны төлөө Чарльз Конвеллтэй тулалдаж, толгойдоо гэмтэл авсны улмаас эмнэлэгт хүргэгдэн, комын байдалд оржээ.

Өдгөө 21 настай Конвелл тулааны туршид илүүрхэж, өрсөлдөгчийнхөө эрүүнд хүнд нударга буулгасны дараа Дэй ухаан алдаж, шүүгч нар тулааныг зогсоон, эмнэлгийн тусламж дуудсан байна.

Эмч нар тархины хаван онош тавьж, “Northwestern Memorial” эмнэлэгт яаралтай мэс засал хийсэн бөгөөд боксчин Дэй комын байдалд оржээ. DiBella Entertainment сайт “Аравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар, 27 настай Дэй-ийн биеийн байдал “маш хүнд” байна” гэж мэдээлсэн байна. Патрик Дэй Бямба гариг (2019.10.12)-ийн үдэш болсон тулааны үеэр ийн тархиндаа гэмтэл авчээ.

Дэй энэ жилийн хувьд хоёр дахь ялагдлаа Конвеллтэй хийсэн тулаанаар хүлээсэн байна. Зургадугаар сард тэрбээр Дэлхийн мэргэжлийн боксын байгууллага (WBO)-ын бүсийн аварга цолны төлөөх тулаанд Карлос Адамстай тулалдаж ялагджээ. Тэрбээр мэргэжлийн рингэнд 22 тулаан хийж, 4 ялагдал, нэг тэнцээтэй, 17 ялалт байгуулсан аж.

Эх сурвалж: SPY SPORT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж